Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 6:35 - Ариун Библи 2004

35 Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

35 Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм.

Gade chapit la Kopi




Лук 6:35
21 Referans Kwoze  

Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно гэж хэллээ.


Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө.


ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг.


Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно. Учир нь тийм хүн ядууст хоолноосоо өгдөг.


Учир нь та нар бидний Эзэн Есүс Христийн нигүүлслийг мэднэ. Хэдийгээр Тэр баян байсан боловч Өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө Тэр ядуу болжээ.


Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байх болно. Тэрээр шүүхэд өөрийн хэргээ батлах болно.


Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно.


Тэр үргэлж нигүүлсэн хайрлаж, зээлүүлдэг. Түүний үр удам нь ерөөлтэй юм.


Гэвч Тэр Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг гэв.


Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно.


Тэгээд чанга дуугаар хашхиран —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ.


Тэгээд хүмүүс “Үнэхээр зөв шударга хүнд шагнал байдаг. Үнэхээр газар дэлхий дээр шүүдэг Бурхан байдаг” гэж хэлнэ.


Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.


Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун.


Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус,


Swiv nou:

Piblisite


Piblisite