Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 6:24 - Ариун Библи 2004

24 Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвширлаа дүүрнээр хүлээн авсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

24 Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвшралаа дүүрнээр хүлээн авсан.

Gade chapit la Kopi




Лук 6:24
20 Referans Kwoze  

Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа.


Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм.


Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?


Учир нь гэнэн хүний гуйвамтгай байдал тэднийг хөнөөнө. Мунхгийн маадгар байдал тэднийг устгана.


Чи мацаг барихдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахын тулд нүүр царайгаа барайлгадаг байна. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.


Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.


“Энэ өргөөний хожмын сүр жавхлан, урьдынхаасаа илүү агуу байх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаад “Энэ газарт Би амар тайвныг өгнө” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна гэв.


Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Учир нь та нар өлсөх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Учир нь та нар гашуудан уйлах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite