Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 6:19 - Ариун Библи 2004

19 Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв.

Gade chapit la Kopi




Лук 6:19
15 Referans Kwoze  

Тэд зөвхөн дээлийнх нь хормойд гар хүрэхийг л гуйж байв. Тэгээд хүрсэн бүхэн эдгэж байлаа.


Учир нь Есүс олон хүнийг эдгээсэн тул өвчинд зовж зүдрэгсэд бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа.


Түүнийг суурин, хот, тосгон, хаа ч очсон олон түмэн өвчтэй хүмүүсийг олон хөлийн газар авчирч байв. Тэд Есүсээс энэ хүмүүсийг хувцасныхаа хормойд зөвхөн гар хүргүүлээч гэж гуйцгаан, гар хүрсэн болгон эдгэрч байлаа.


Есүс тэр даруй Өөрөөс нь хүч гарсныг мэдээд, олон түмэн уруу эргэн харж, —Хэн Миний хувцсанд хүрэв? гэж асуулаа.


Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм.


Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирч, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв.


Алчуур, бүсийг нь түүнээс авч өвчтэй хүмүүст хүргэхэд өвчин нь эдгэж, муу сүнснүүд зайлж байв.


Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн сургагч нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийг гүйцэтгэхийн тулд Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв.


Тэд нэг удаа нэг хүнийг оршуулж байхад дээрэмчдийн бүлгийг харжээ. Тэд өнөөх хүнийг Елишагийн булшин дотор хаяжээ. Өнөөх хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов.


Түүнийг сонсохоор, бас өвчнөө эдгээлгэхээр иржээ. Мөн бузар сүнсэнд зовоогдсон хүмүүс ч илааршиж байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite