Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 4:22 - Ариун Библи 2004

22 Бүгд Түүний тухай сайнаар ярьж, Түүний амнаас гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 Бүгд Түүний тухай сайнаар ярьж, амнаас нь гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.

Gade chapit la Kopi




Лук 4:22
20 Referans Kwoze  

Тэд —Энэ чинь Иосефын хүү Есүс биш билүү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохлоор “Би бол тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэв.


Та бол хүний хөвгүүдээс гойд сайхан юм. Таны уруул нигүүлслээр дүүрэн. Тиймээс Бурхан Таныг мөнхөд ерөөсөн билээ.


Зүрхэндээ мэргэн хүн ухаалаг хэмээгдэнэ. Амтат үг яриа ятгалгыг улам нэмэгдүүлнэ.


гэм зэмгүй эрүүл үгээр ярь. Тэгвэл сөргөлдөгч хүн чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичгүүрт орно.


Гэвч тэд түүний Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй.


харуулууд —Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ гэжээ.


Учир нь та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно.


Ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ.


Түүний ам амттанаар дүүрэн бөгөөд тэрээр бүхлээрээ хүсэмжлүүштэй болой. Иерусалимын охид оо, энэ бол миний хайрт, энэ бол миний анд.


Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу.


Шударга зөв нэгний ам зөвшөөрөхүйц зүйлийг гаргадаг бол Хорон нэгний ам хор хөнөөлийг гаргадаг.


Үнэн, дөлгөөн байдал, зөв шударгын төлөө Өөрийн сүр хүч дотор ялгууснаар мордооч. Баруун гар тань Танд айдас төрүүлэм зүйлсийг заана.


Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв.


Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь ивээл, харин тэнэгийн уруул өөрийгөө хөнөөх аж.


Тэд Түүнийг хараад гайхаж, эх нь Түүнд —Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа гэхэд,


Тэр тэдэнд хандаж —Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав.


Филип Натанаелыг олоод —Бид Мосегийн Хуульдаа бичсэн болон эш үзүүлэгчдийн бичсэн тэр хүн болох Иосефын хүү, Назарын Есүсийг оллоо гэсэнд,


Swiv nou:

Piblisite


Piblisite