Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 4:1 - Ариун Библи 2004

1 Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдөн,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдөн,

Gade chapit la Kopi




Лук 4:1
19 Referans Kwoze  

Энэ нь Назарын Есүсийн тухай бөгөөд Бурхан хэрхэн Түүнийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.


—Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу,


Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна. Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд,


Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.


Иохан гэрчилж —Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан.


Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа лугаа адил бууж, Түүн дээр ирэхийг тэр харав.


Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авсан. Би өөрийн сүнсний уур хилэн дотор гаслан явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв.


Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа.


Тэд уснаас гарч ирэх үед Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясалтайгаар замд гарчээ.


Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн арц модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.


Өөрийн сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулан захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлхийг бүгдийг бичсэн билээ.


Тэр хүн Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд иржээ. Хүү Есүсийн төлөө Хуулийн ёслолыг үйлдэхийн тулд эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед нь


Тэр Иордан хавийн бүх газраар явж, нүглүүдийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа.


Би танаас салмагц ЭЗЭНий Сүнс таныг миний мэдэхгүй газар аваачих болно. Хэрэв би Ахабт очиж хэлээд, тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр таны боол би бага залуугаасаа ЭЗЭНээс эмээн ирсэн боловч Ахаб намайг алах болно.


Кайнан нь Еношийн, Енош нь Сетийн, Сет нь Адамын, Адам нь Бурханы хүү болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite