Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 24:52 - Ариун Библи 2004

52 Тэд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалим уруу буцав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

52 Тэд Түүнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалимд буцан ирж

Gade chapit la Kopi




Лук 24:52
11 Referans Kwoze  

Үзэгтүн. Есүс тэдэнтэй уулзаж, —Амар байна уу? гэхэд тэд дөхөн очоод Түүний хөлөөс зуурч, Түүнд мөргөлөө.


Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нартай дахин уулзана. Та нарын зүрх баярлана. Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгүй.


Та надад уй гашууг минь бүжиг болгосон. Та тааран хувцсыг минь тайлан надад баяр хөөрийг өмсгөсөн.


Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг.


Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв.


“Би яваад, та нар уруу ирнэ” гэж Миний хэлснийг та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг Надаас илүү аугаа юм.


Тэд Есүсийг хармагцаа Түүнд мөргөлөө. Харин зарим нь эргэлзэж байлаа.


Харин Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэв Би явахгүй бол Туслагч та нар уруу ирэхгүй. Харин Би явбал Өөрөө Түүнийг та нар уруу илгээнэ.


Тийнхүү ерөөж байхдаа Тэр тэднээс салж, тэнгэр өөд оджээ.


Тэгээд Бурханыг магтан, сүмд байнга байх болсон ажгуу.


Тэгээд тэд Иерусалимаас холгүй байх Чидун уулаас Иерусалим уруу буцав. Тэр уул нь Иерусалимаас Амралтын өдрийн аяллын зайтай ажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite