34 тэдний —Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагджээ гэж хэлэхийг сонсоод,
Тэрээр Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв.
Харин явж, Түүний шавь нар болон Петрт “Есүс та нараас өмнө Галил уруу явна. Яг л айлдсаных нь дагуу та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэлээрэй гэлээ.
Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд —Бүү уйл гэв.
Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж, —Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв.
Тэр энд байхгүй, харин Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа.
Тэр зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын талаарх зүйлсийн тухай айлдаж байв.