20 Пилат Есүсийг суллахыг хүсэж, тэдэнд дахин үгээ хэлэв.
Хурсан олонд нийцүүлэхийг хүсээд, Пилат Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулсны дараа цовдлохыг тушаалаа.
Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд —Хэрэв та энэ Хүнийг суллавал, Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн болгон Цезарийн дайсан мөн гэж хашхиралдаж байв.
Пилатыг шүүгчийн суудалд сууж байх үед эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.
(Бараб нь хотод бослого гаргасан, хүн алсан хэргээр шоронд хоригджээ)
Гэвч тэд —Түүнийг цовдол, цовдол хэмээн хашхирсаар байлаа.