Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 23:13 - Ариун Библи 2004

13 Пилат ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг дуудаад,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг Пилат дуудаад,

Gade chapit la Kopi




Лук 23:13
14 Referans Kwoze  

Пилат Түүнээс —Үнэн гэж юу вэ? гэв. Үүнийг хэлээд Тэр иудейчүүд уруу дахин очиж —Би Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй.


Харин Пилат —Яагаад, Тэр ямар муу юм хийсэн бэ? гэж хэлэхэд тэд —Түүнийг цовдол гэж бүр ч их хашхирч гарав.


Пилат дахин гарч ирээд хүмүүст —Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв.


Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан —Тэр бусдыг авардаг байсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв.


Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж, Түүнийг цовдолсон.


Фарисайчуудын дотор Никодем гэгч хүн байлаа. Тэр иудейчүүдийн удирдагчдын нэгэн байв.


Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү?


Захирагчид болон фарисайчуудаас хэн ч Түүнд итгээгүй биз дээ?


Хэдий тийм боловч захирагчдаас олон хүн Есүст итгэсэн билээ. Гэвч тэд фарисайчуудаас болж Түүнийг илээр хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд синагогаас хөөгдөх вий гэсэндээ тэгжээ.


Ах дүү нар аа! Захирагчид чинь мэдэхгүйн харгайгаар үйлдсэний адил та нар ч мөн тэгснийг би мэднэ.


Дараачийнх нь өдөр захирагчид, ахлагчид мөн хуулийн багш нар Иерусалимд цугларцгаав.


Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд хандаж, —Ахлагчид болон ард түмний захирагчид аа!


Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн үгсийг ч ойлголгүйгээр Түүнийг ялласнаараа энэ бүхнийг гүйцэлдүүлжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite