33 Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс өнгөрөхгүй.
33 Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй.
Өвс хатаж, цэцэг гандана. Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно.
Тэнгэр, газар өнгөрөн одох боловч, Миний үгс өнгөрөхгүй.
Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй.
Тэнгэр өөд харагтун. Дараа нь доош, газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин Миний аврал мөнхөд байж, Миний үнэн зөв мөхөхгүй.
Тэд ч сөнөнө, харин Та мөнх оршино. Тэдгээр нь бүгд өмсгөл шиг элэгдэнэ. Хувцас шиг Та тэднийг солих бөгөөд тэд ч солигдоно.
Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газрыг алга болтол, бүгд биелэгдтэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй.
Харин Эзэний үг мөнхөд оршино”. Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.
Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй.
Эрт үеэс Би Таны гэрчлэлүүдээс Та тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.
Гэвч Хуулиас өчүүхэн зураас ч алга болохоос тэнгэр газар өнгөрөн одох нь илүү хялбар билээ.
Үнэнээр Би та нарт хэлье. Бүх зүйл биелэгдтэл энэ үеийнхэн өнгөрөн одохгүй.