39 Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд —Багш аа, шавь нараа зэмлээч гэсэнд
39 Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд —Багш аа, шавь нараа хориоч гэсэнд
Гэвч хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна.
Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт “Түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу?
Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо —Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас бүгд дагалаа гэцгээв.
Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв.
ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үздэггүй. Та хүмүүсийн төлөөх Өөрийн зүтгэлийг тэдэнд харуулж тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.
Херод зурхайчдыг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ.