Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 18:43 - Ариун Библи 2004

43 Өнөөх хүн тэр даруйдаа харах болж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

43 Тэрээр тэр даруй дахин хараа орж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.

Gade chapit la Kopi




Лук 18:43
30 Referans Kwoze  

ЭЗЭН сохор хүнд хараа оруулдаг. ЭЗЭН сөхрөгчдийг босгодог. ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг.


Тэд надаас болж Бурханыг алдаршуулж байсан юм.


тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдсан хүмүүсийн дунд нүглийн уучлал ба өвийг хүртэх болно” гэсэн.


Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан —Амь өгөх гэмшлийг Бурхан бас харь үндэстнүүдэд соёрхжээ гэцгээв.


Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тэнд тохиолдсон үйл явдлын улмаас ард олон бүгд Бурханд алдрыг нь өргөн байсныг харгалзан үзээд дахин сүрдүүлснийхээ дараа тэр хоёрыг явууллаа.


Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин олон түмэн Түүгээр хийгдэж буй гайхамшигт бүх үйлсэд баярлацгааж байлаа.


Тэд бүгдээрээ мэл гайхаж, Бурханыг алдаршуулж эхэлсэн бөгөөд —Бид өнөөдөр мөн ч гайхалтай зүйлс харлаа гэцгээн бүгд айдаст автсан байлаа.


Есүс хадмынх нь дэргэд зогсоод, халууныг зэмлэхэд халуун нь буужээ. Тэр даруй хадам эх нь босож, тэднийг зочлов.


Сүмд байхад нь Түүн уруу сохор, доголон хүмүүс ирэхэд Тэр тэднийг эдгээжээ.


Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уяман өвчтөнүүд нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна.


Харин олон түмэн үүнийг хараад, айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.


Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана.


Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан, тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана. Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон, барзгар газрыг тэгш тал болгоно. Энэ бол Миний хийх юм. Би тэднийг хийлгүй орхихгүй.


Тэгээд сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих нь онгойно.


Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!


Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!


Миний Бурхан ЭЗЭН, Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд Та намайг эдгээсэн.


Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм.


Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж, —


Бурханы аугааг бүгд бахдан байлаа. Есүсийн үйлдсэн бүхнийг хүн бүр гайхаж байхад нь Тэр шавь нартаа —


Swiv nou:

Piblisite


Piblisite