27 тэр “Эцэг ээ, тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуйя.
Энэ бүхнээс гадна, эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ” гэхэд
Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг” гэж хэлжээ.
Яагаад гэвэл түүний саруудын тоо гүйцэхэд буюу өөрийнхөө дараа тэрээр гэр орондоо яаж санаа тавих юм бэ?
Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээж, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов.
ЭЗЭН, энэ амьдралд өөрийн хувийг хүртсэн ертөнцийн хүмүүсээс, Тэр хүмүүсээс Өөрийн мутраар авраач. Тэдний хэвлийг Та эрдэнэсээрээ дүүргэдэг билээ. Тэд үр хүүхдүүддээ сэтгэл хангалуун байж, Өв хөрөнгөө өөрсдийн баялгуудыг нялх хүүхдүүддээ үлдээдэг юм.
Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч Тэр байхгүй байх болно.
Энэ бол мунхаг хүмүүсийн болон Тэдний үгийг сайшаадаг хүмүүсийн зам билээ. Села
Харин Бурхан чамайг үүрд сөнөөнө. Тэрээр чамайг авч хаян майхнаас чинь гаргаж, Амьдын газраас чамайг үндсээр чинь суга татан хаяна. Села
Наран доор хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө бүхий л үр жимсийг би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хэн нэгэнд үлдээх учиртай ажээ.