Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 15:13 - Ариун Библи 2004

13 Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын оронг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв.

Gade chapit la Kopi




Лук 15:13
35 Referans Kwoze  

ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын эцэг өвгөд Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас холдон, хоосны араас явж, хоосон болов?


Мэргэн ухаанд дуртай хүн эцгээ баярлуулдаг. Харин садар эмстэй нөхцөгч эд хөрөнгөө барж дуусна.


Зугаа цэнгэлд дурлагч хүн ядуурна. Дарс ба тосонд дурлагч хүн баян болохгүй.


Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн. Харин ховдог хүмүүстэй нөхөрлөгч нь өөрийнхөө эцгийг гутаадаг.


Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв.


Тэр шавь нартаа мөн ингэж айлдав. —Нэгэн баян хүн няравтай байжээ. Өнөөх нярав нь түүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов.


Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмөсөн энэ хүүгээ ирэхэд нь түүнд зориулж тарган тугал нядалж байдаг” гэхэд


Миний ард түмэн, Би та нарт юу хийсэн юм бэ? Би та нарыг яаж ядраасан юм бэ? Надад хариулагтун!


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл, эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


Учир нь Миний хүмүүс хоёр бузар мууг үйлдсэн билээ: Тэд өөрсдөдөө зориулан ус тогтоож чаддаггүй эвдэрхий нөөцлүүрүүдийг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундарга болох Намайг умартсан юм.


“Ирэгтүн. Дарс авчирч, согтотлоо архи ууцгаая. Маргааш өнөөдөр шиг л байх болно. Бүр ч элбэг болно” гэж тэд хэлдэг.


Замаа орхиж, жимээсээ гарагтун. Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго” гэдэг.


та нар харин зугаа цэнгэл, баяр хөөр болж, үхэр нядалж, хонь алж, мах идэж, дарс ууж байна. “Маргааш бид үхэж магадгүй. Тиймээс идэцгээе, ууцгаая!” гэцгээж байна.


Ээ халаг, нүгэлт үндэстэн, гэмд дарагдсан ард түмэн, хорлогчдын үр удам, ялзарсан хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин, Түүнээс гэдрэг эргэлээ.


Гэр орноосоо холдогч хүн болбоос үүрээ орхисон жигүүртэн мэт буюу.


Мэргэн хүний гэрт үнэт эрдэнэс ба тос бий. Харин мунхаг хүн эдгээрийг залгидаг.


Ажилдаа хичээл зүтгэл гаргадаггүй хүн Үрэн таран хийгч нэгний ах дүү нь мөн.


Учир нь садар самуун эмээс болж тэр хүн зүсэм талх болтлоо турж хорчийдог ба Завхайрагч эм үнэт амийг авладаг ажээ.


Учир нь харагтун, Танаас хол буй хүмүүс сөнөх болно. Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ.


Ингэхдээ тэд буруу үйлийнхээ төлөөст зовдог. Өдрийн цагаар наргиж, цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толбо, өө сэв бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийн хуял тачаалдаа цэнгэдэг.


Тэр ирж, алс хол байсан та нарт болон ойр байгсдад энх тайвныг тунхагласан юм.


Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.


Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө оногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв.


Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite