Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 14:26 - Ариун Библи 2004

26 Хэрэв хэн нэг нь Над уруу ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үзэн ядахгүй бол тэр хүн Миний шавь байж чадахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

26 Хэрэв хэн нэг нь Над дээр ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр Миний шавь байж чадахгүй.

Gade chapit la Kopi




Лук 14:26
18 Referans Kwoze  

Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрладаг хүн ч Миний хувьд зохистой нэгэн бишээ.


Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно.


Тэр ч байтугай, би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд


Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.


Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.


Тэр эцэг эхийнхээ тухай “Би тэднийг харж үзээгүй” гэж хэлсэн. Тэр ах дүүсээ хүлээн зөвшөөрөөгүй, өөрийн хөвгүүдээ ч танихгүй байсан. Учир нь тэд Таны үгийг даган мөрдөж, гэрээг тань сахисан болой.


Энэ нь «Би Иаковыг хайрласан, харин Есавыг үзэн ядсан» гэж бичигдсэнчлэн юм.


Хэрэв хоёр эхнэртэй хүн нэгэнд нь хайртай, нөгөөд нь хайргүй атал хайртай, хайргүй хоёр эхнэр нь хоёулаа түүнд хөвгүүн төрүүлэн өгч, ууган хүү нь хайргүй эхнэрээс нь гарсан байвал,


Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд хандан —


Гэвч тэр Мосед —Би явахгүй. Харин би өөрийн нутаг, төрөл садан уруугаа явна гэв.


Би туйлд хүртэл тэднийг үзэн яддаг. Тэд миний дайснууд болсон.


нөгөө нэг нь “Би эхнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй” гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite