18 Тэгээд Тэр —Бурханы хаанчлал нь юутай адил вэ? Би түүнийг юутай зүйрлэх вэ?
Хэн ч “Хараач, тэнд байна” гэх юмуу, эсвэл “Энд байна” гэж хэлэхгүй. Учир нь Бурханы хаанчлал нь та нарын дунд байна гэв.
Тэр дахин айлдруун —Бурханы хаанчлалыг Би юутай зүйрлэх вэ?
Тэр —Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм.
Есүс тэдэнд өөр сургаалт зүйрлэл айлдруун —Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм.
Тэгвэл энэ үеийн хүмүүсийг би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ?
Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Иерусалимын охин оо, чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Сионы онгон охин оо, чамайг тайтгаруулж байхдаа чамайг би юутай адилтгах вэ? Учир нь чиний сүйрэл далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?