Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 12:33 - Ариун Библи 2004

33 Өмч хөрөнгөө худалдаад өглөг үйлд. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, тэнгэрт шавхагдашгүй баялгийг хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

33 Өмч хөрөнгөө худалдаад өглөг өг. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, шавхагдашгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.

Gade chapit la Kopi




Лук 12:33
14 Referans Kwoze  

Есүс —Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал, явж эд хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.


Үүнийг сонсоод Есүс түүнд —Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэв.


Тэд эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түгээдэг байлаа.


Би та нарт хэлье. Шударга зөв эд баялгаараа өөрсдийн анд нөхөдтэй бол. Энэ нь эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэд та нарыг мөнх нутагт хүлээн авахын тул юм.


Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураагч бөгөөд Бурханы өмнө баян биш болой гэв.


Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.


Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэдний баяр баясгалангийн бялхал, туйлын ядуу зүдүү байдал нь тэдний өглөгч зангийн баялагт бялхсан аж.


Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ.


Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг, тэгвэл бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно.


Юу ч үгүй атлаа өөрийгөө баян болгодог нэгэн байна. Агуу баялагтай атлаа өөрийгөө ядуу болгодог өөр нэгэн ч байх юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite