50 Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно.
50 Өршөөл нь Түүнээс эмээгчдэд Үеэс үед байх болно.
Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг.
Би чамд болон чамаас хойших үр удмуудад чинь Бурхан болохын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёр болон чамаас хойших үр удмуудын чинь хооронд тэдний бүх үеүдийн туршид мөнхийн гэрээ болгон байгуулна.
Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна.
ЭЗЭНээс эмээгчдээр хэлүүл, “Түүний хайр энэрэл мөнхийн юм”.
Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм.
Танаас эмээгчдэд зориулан Таны хуримтлуулсан, Таны дотор хоргодогчдод Таны соёрхсон сайн сайхан тань Хүний хөвгүүдийн өмнө хичнээн агуу вэ!
Тэрээр ЭЗЭНээс эмээдэг хүмүүсийг Их багагүй хамтад нь ерөөнө.
Сэнтийнээс дуу гарч —Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага хүмүүс та нар бидний Бурханд магтаалыг өргө гэв.
ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг, Өөрийнх нь хайр энэрлийг хүлээгчдийг ивээдэг.
Бидний газар нутагт алдар оршихын тулд Түүний аврал Түүнээс эмээгчдэд үнэхээр ойр байна.
Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв. Түүний нэр ариун билээ.
Харин өөрсдийн Бурхан ЭЗЭНээс л та нар эмээх ёстой. Тэр та нарыг бүх дайснуудын чинь гараас чөлөөлөх болно” гэж айлдсан билээ.