43 Эзэний минь эх над дээр ирж яаж болох билээ?
43 Яасан гэж Эзэний минь эх над дээр ирдэг билээ?
Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв.
Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж,
Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.
ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу” гэдэг.
Тэр эмэгтэй босож, нүүрээрээ газарт хүртэл мэхийн, —Харагтун, шивэгчин тань эзэнтнийхээ зарц нарын хөлийг угаах боол эмэгтэй чинь билээ хэмээн өгүүлэв.
Тэр ч байтугай, би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд
Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зөв ярьж байна. Учир нь Би үнэхээр мөн.
Иймээс би өөрийгөө ч Тан уруу очих нь зохисгүй хэмээн үзэв. Харин Та зөвхөн үгээ айлдаач, тэгвэл боол маань эдгэнэ.
Харин Иохан —Би Танаар баптисм хүртэх учиртай байтал Та над уруу ирнэ үү? гээд, Түүнийг болиулахыг оролдтол,
Тэр эмэгтэй нүүрээрээ унан, газарт хүртэл бөхийн, түүнд —Би харь хүн атал яагаад таны тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.
Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур эх, дүү нар нь Түүнтэй ярилцахыг хүсэмжилж гадаа зогсож байлаа.
чанга дуугаар хашхиран —Эмэгтэйчүүдийн дундаас ерөөлтэй нь чи мөн. Хэвлий дэх үр чинь ерөөлтэй еэ!
Харагтун, мэндийн дуу чинь миний чихнээ сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв.