Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 9:7 - Ариун Библи 2004

7 Тэгээд Мосе Ааронд —Тахилын ширээнд ойртон ирж, өөрийнхөө төлөө болон ард олны төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилаа өргө. Тэгээд ЭЗЭНий тушаасан ёсоор ард олны өмнөөс чи эвлэрүүллийг хийхийн тулд тэдний төлөө өргөлийг өргө гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Тэгээд Мосе, Ааронд —ЭЗЭНий тушаасан ёсоор тахилын ширээнд ойртон ирж, нүглийн тахилаа болон шатаалт тахилаа гүйцэтгэн өөртөө болон ард олондоо эвлэрүүллийг хийгээд мөн ард олны өргөлийг өргөн тэдэнд эвлэрүүллийг хийгтүн гэлээ.

Gade chapit la Kopi




Леви 9:7
12 Referans Kwoze  

Энэхүү шалтгааны учир тэр хүн нүглүүдийн төлөөх тахилыг хүмүүсийн ба түүнчлэн өөрийнхөө төлөө өргөх ёстой ажээ.


Учир нь хүмүүсийн дундаас авагдсан тэргүүн тахилч бүр бэлэг болоод нүглүүдийн төлөө тахилуудыг өргөхийн тулд Бурханд хамаарах юмс дотор хүмүүсийн төлөө томилогддог.


харин хоёр дахь газарт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглүүдийн төлөө өргөх цусгүйгээр ордоггүй байжээ.


хэрэв тослогдсон тахилч нь ард түмэнд гэм бурууг авчрахаар нүглийг үйлдэх аваас, тэр хүн үйлдсэн нүглийнхээ төлөө согоггүй бухыг нүглийн төлөөх тахил болгон ЭЗЭНд өргөг.


Тиймээс Елигийн гэрийн гэм нүгэл нь өргөл, эсвэл тахилаар хэзээ ч цагаатгагдахгүй гэж Би Елигийн гэрт тангараглав гэв.


Тэр Ааронд хэлсэн нь —Нүглийн төлөөх тахилдаа зориулан согоггүй эр тугал, шатаалт тахилд согоггүй хуц аван, тэдгээрийг ЭЗЭНий өмнө өргөгтүн.


Та нарын өмнөөс эвлэрүүллийг хийхээр өнөөдрийн хийгдсэнийг ЭЗЭН хийхийг тушаасан.


Тэгээд өөрийнхөө төлөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийхийн тулд бухыг өөрийн нүглийн төлөөх тахилд зориулан өргөх ажгуу.


Тэгээд Аарон өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг өргөх бөгөөд өөрийнхөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг нядална.


Тэр ариун газарт усанд биеэ булхаад өөрийн хувцсуудыг өмсөж, урагш гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг өргөж, өөрийнхөө төлөө болон ард түмний төлөө эвлэрүүллийг хийнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite