Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 7:9 - Ариун Библи 2004

9 Түүнчлэн зууханд жигнэгдсэн идээн өргөл бүр, саванд эсвэл хайруулын тавган дээр бэлтгэгдсэн болгон нь түүнийг өргөх тахилчид оногдох болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Зууханд жигнэсэн идээн өргөл бүр мөн саванд эсвэл хайруулын тавган дээр хийсэн болгон нь үүнийг өргөх тахилчийнх болой.

Gade chapit la Kopi




Леви 7:9
12 Referans Kwoze  

Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг.


Тэд идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг идэх ба Израиль доторх аливаа зориулагдсан зүйл нь тэднийх болох болой.


Галд ороогүй хамгийн ариун бэлгүүдээс энэ нь чинийх байх ёстой. Тэдний өргөл бүр, тэр ч байтугай тэдний Надад өгөх ёстой идээн өргөл бүр, нүглийн төлөөх тахил бүр, гэмийн төлөөх тахил бүр нь чамд болон чиний хөвгүүдэд хамгийн ариун байх ёстой.


Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох агаад энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь бөлгөө.


Ариун үйлчлэлийг гүйцэтгэгчид сүмээс хооллодгийг болон тахил өргөхөд оролцогчид тахилын ширээн дээрхээс хувиа хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?


Өөрийнхөө хөлсөөр цэрэг мэт ямар ч цагт үйлчилдэг хэн байна вэ? Усан үзмийн талбай байгуулаад, жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ?


Ингэж тахилч эвлэрүүллийг түүний төлөө, эдгээрийн аль нэгийг үйлдсэн нүглийнх нь төлөө хийх бөгөөд энэ нь түүнд уучлагдах болой. Үлдэгдэл нь идээн өргөлийн адил тахилчийнх болох бөлгөө” гэлээ.


Мөн хэн нэгний шатаалт тахилыг өргөх тахилч өөрийн өргөсөн шатаалт тахилын арьсыг өөртөө авна.


Тостой хольсон, эсвэл хуурай идээн өргөл бүр Аароны бүх хөвгүүдэд тэнцүү оногдоно.


Тэр үед Арамын хаан Хазаел хөдлөн Гадын эсрэг дайтан түүнийг эзэлж аваад, Хазаел Иерусалим уруу явахаар чиглэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite