Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 7:34 - Ариун Библи 2004

34 Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс Би даллах өргөлийн өвчүүг, хандивын гуяыг нь аван эдгээрийг Израилийн хөвгүүдээс авах мөнхийн хувь болгон тахилч Аарон болон түүний хөвгүүдэд өгсөн билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

34 Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилуудын нядлах тахилуудаас Би даллах өргөлийн өвчүү болон хандивын гуяыг авч, эдгээрийг Израилийн хөвгүүдээс тахилч Аарон болон түүний хөвгүүдэд улиран үргэлжлэх хувь ногдол болгон өгсөн билээ.

Gade chapit la Kopi




Леви 7:34
12 Referans Kwoze  

Ард түмний өргөлөөс тахилчийн авах хувь нь тахилд өргөх үхэр, хонины хаа, хоёр эрүү, гэдэс дотор болно. Эдгээрийг тахилчид өгөх ёстой.


Энэ нь үеийн үед, амьдрах газар бүрд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэлээ.


Аарон болон түүний хөвгүүдэд чи бүс бүслүүлж, толгойн өмсгөл өмсгөгтүн. Тэд мөнхийн тогтоолоор тахилчийн үйлчлэлтэй байх ёстой. Тийнхүү чи Аарон болон түүний хөвгүүдэд сахил хүртээ.


Дараа нь чи Аароны сахил хүртээх ёслолд авчирсан хуцын өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь байх болно.


Баруун гуя нь эвийн тахилын цус, өөхийг өргөж буй Аароны хөвгүүдийн дундах нэгний хувь болон түүнд оногдоно.


Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлгүүдэд хамаарах хандив бүр түүнийх байх юм.


Тэгээд ЭЗЭНий үйлчлэлийг гүйцэтгэхээр бэлтгэгдэхийн тулд левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас даллах өргөл болгон Аарон тэднийг ЭЗЭНий өмнө авчирна.


Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах тахил болгон даллах ажгуу. Энэ нь даллан өргөсөн өвчүү болон өргөгдсөн гуяны хамт тахилчид ариун болой. Үүний дараа Назир нь дарсыг ууж болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite