Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 7:31 - Ариун Библи 2004

31 Тахилч өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна. Харин өвчүү нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

31 Тахилч өөхийг тахилын ширээн дээр шатаана, харин өвчүү нь Аарон ба түүний хөвгүүдэд ногдох болой.

Gade chapit la Kopi




Леви 7:31
13 Referans Kwoze  

Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс Би даллах өргөлийн өвчүүг, хандивын гуяыг нь аван эдгээрийг Израилийн хөвгүүдээс авах мөнхийн хувь болгон тахилч Аарон болон түүний хөвгүүдэд өгсөн билээ.


Тахилч тэдгээрийг тайвшруулах тааламжит үнэрт зориулан галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Бүх өөх нь ЭЗЭНийх болох юм.


Тэгээд тахилч түүнийг ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна.


Тэгээд Аароны хөвгүүд түүнийг тахилын ширээн дээр, гал дээр буй түлээн дээрх шатаалт тахил дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.


Тэдгээрийн мах нь чинийх болох ёстой. Энэ нь даллах өргөлийн өвчүү ба баруун гуяны адил чинийх болох болой.


Мөн Мосе өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор, сахил хүртээх ёслолын хуцын Мосегийн хувь байлаа.


Түүнийг нүглийн төлөө өргөсөн тахилч түүнийг иднэ. Энэ нь ариун газарт, хурлын майхны хашаан дотор идэгдэх ёстой.


Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Энэ нь исгээгүй боовтой адил, ариун газарт идэгдэх ёстой. Тэд үүнийг хурлын майхны хашаан дотор иднэ.


Ингэж тахилч эвлэрүүллийг түүний төлөө, эдгээрийн аль нэгийг үйлдсэн нүглийнх нь төлөө хийх бөгөөд энэ нь түүнд уучлагдах болой. Үлдэгдэл нь идээн өргөлийн адил тахилчийнх болох бөлгөө” гэлээ.


Ариун үйлчлэлийг гүйцэтгэгчид сүмээс хооллодгийг болон тахил өргөхөд оролцогчид тахилын ширээн дээрхээс хувиа хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?


Дараа нь чи Аароны сахил хүртээх ёслолд авчирсан хуцын өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь байх болно.


Бас тэдний бэлгийн өргөл, тэр ч байтугай Израилийн хөвгүүдийн бүх даллах өргөлүүд ч чинийх юм. Тэдгээрийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь болгон өгсөн. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон үүнийг идэж болно.


Ард түмний өргөлөөс тахилчийн авах хувь нь тахилд өргөх үхэр, хонины хаа, хоёр эрүү, гэдэс дотор болно. Эдгээрийг тахилчид өгөх ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite