Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 7:30 - Ариун Библи 2004

30 Тэр өөрийнхөө гараар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчрах ёстой. Өвчүү нь ЭЗЭНий өмнө даллах өргөл болон даллагдахын тулд тэрээр өөхийг өвчүүний хамт авчрах юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

30 Тэрээр ЭЗЭНд галан тахилыг өөрийнхөө гараар авчрах ёстой. Тэрээр өвчүүг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллаж, өөхийг өвчүүний хамт авчрах ёстой.

Gade chapit la Kopi




Леви 7:30
16 Referans Kwoze  

Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах тахил болгон даллах ажгуу. Энэ нь даллан өргөсөн өвчүү болон өргөгдсөн гуяны хамт тахилчид ариун болой. Үүний дараа Назир нь дарсыг ууж болно.


Үүнээс тэр өөрийн өргөлийг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж, бүх дотор өөхийг,


Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон түүний өөх, сээрнийх нь угаар салгах сүүлний бүх өөх, сэмж, бүх дотор өөхийг,


Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай.


Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв.


Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.


Харин өвчүүнүүд болон баруун гуяыг Аарон ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон Мосегийн тушаасан ёсоор даллав.


Тэгээд тэр энэ бүхнийг Аароны гар дээр, түүний хөвгүүдийн гар дээр тавьж, тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав.


Мөн Мосе өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор, сахил хүртээх ёслолын хуцын Мосегийн хувь байлаа.


Гэхдээ чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь даллах өргөлийн өвчүү, хандивын гуяыг цэвэр газарт идэж болно. Учир нь тэдгээр нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс, чиний болон хөвгүүдийн чинь хувь болон өгөгдсөн юм.


Тэгээд ЭЗЭНий үйлчлэлийг гүйцэтгэхээр бэлтгэгдэхийн тулд левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас даллах өргөл болгон Аарон тэднийг ЭЗЭНий өмнө авчирна.


тэд эдгээр өөхний хэсгүүдийг өвчүүнүүд дээр тавьсан. Тэр тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулжээ.


Тэд өргөн өргөгдсөн гуя, даллан өргөгдсөн өвчүүг галаар өргөх өөхний хэсгүүдийн өргөлүүдтэй хамт авчирч, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон өргөнө. Ийнхүү энэ нь ЭЗЭНий тушаасан ёсоор чамд болон чамтай хамт байдаг хөвгүүдийн чинь улиран үргэлжлэх хувь болох юм гэлээ.


Ард түмний өргөлөөс тахилчийн авах хувь нь тахилд өргөх үхэр, хонины хаа, хоёр эрүү, гэдэс дотор болно. Эдгээрийг тахилчид өгөх ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite