Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 7:12 - Ариун Библи 2004

12 Хэрэв тэр үүнийг талархсныхаа төлөө өргөх бол талархлын өргөлтэй хамт тостой хольсон бинг, тос түрхсэн исгээгүй боовыг, тостой хольж сайн хутгасан сайн гурилын бинг өргөнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Хэрэв тэр үүнийг талархсандаа өргөх бол талархлын тахилтай хамт тосонд багсарсан боов, тос түрхсэн исгээгүй бин, тостой сайтар багсарсан сайн гурилан боовыг өргөх ёстой.

Gade chapit la Kopi




Леви 7:12
25 Referans Kwoze  

мөн тостой хольсон сайн гурилын исгээгүй боов, тос түрхсэн исгээгүй талх нэг сагсыг, тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлийн хамт өргөх болой.


Та нар зууханд жигнэсэн идээн өргөл авчрах аваас энэ нь тостой хольсон сайн гурилан исгээгүй бин, эсвэл дээр нь тос түрхсэн исгээгүй боов байх ёстой.


Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.


[Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе.


Бурхан болон Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө.


Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ.


Бурханд алдрыг нь өргөхөөр энэ харь хүнээс өөр хэн ч буцаж ирсэнгүй юу? гээд,


Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр Самари хүн байжээ.


Өөртөө үгсийг аван ЭЗЭН уруу эргэ. Түүнд хандаж “Бүх гэм бурууг авч хаяад, биднийг нигүүлсэнгүйгээр хүлээн аваач. Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе.


Танд би талархлын тахилыг өргөж, ЭЗЭНий нэр дээр дуудна.


Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!


баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраас түмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг. Үйлс замналаа засагч хүнд Би Бурханы авралыг үзүүлнэ.”


Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баясацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баясацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.


Тэрээр ЭЗЭНий тахилын ширээг босгон, дээр нь эвийн тахилууд болон талархлын тахилуудыг өргөв. Мөн Израилийн Бурхан ЭЗЭНд үйлчлэхийг Иудад тэр тушаав.


Дараа нь Хезекиа —Та нар одоо өөрсдийгөө ЭЗЭНд ариусган өргөсөн учир ойртон ирж, тахилуудыг болон талархлын өргөлүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрагтун хэмээв. Чуулган нь тахилууд болон талархлын өргөлүүдийг авчирсан бөгөөд зарим хүмүүс сайн дураараа шатаалт тахилуудыг ч авчирчээ.


Та нар ЭЗЭНд талархлын тахилыг өргөхдөө өөрсдөө хүлээн авагдахаар түүнийг өргөх ёстой.


Түүний талархалт эвийн өргөлийн тахилын махны тухайд бол, өргөлийнх нь өдөр түүнийг идэх ёстой бөгөөд өглөө болтол түүнээс юу ч үлдээх ёсгүй.


Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Энэ нь исгээгүй боовтой адил, ариун газарт идэгдэх ёстой. Тэд үүнийг хурлын майхны хашаан дотор иднэ.


Хэрэв та нарын өргөл нь хайруулын таваг дээр хийсэн идээн өргөл байх аваас энэ нь исгэгдээгүй, тостой хольсон сайн гурилынх байх ёстой.


Мөн исгэсэн юмаар талархлын өргөлийг өргө. Сайн дурын өргөлүүдийг зарлан, тэднийг мэдүүл. Учир нь Израилийн хөвгүүд та нар ийнхүү хийх дуртай” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite