Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 5:15 - Ариун Библи 2004

15 Хэрэв хүн үнэнч бус байж, ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг санамсаргүйгээр нүгэл үйлдэх тохиолдолд тэр хүн сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд гэмийн төлөөх тахил болгон авчрах болой. Энэ нь мөнгөн шекелийн (ариун газрын шекел) дагуу та нараар үнэлэгдэх бөгөөд гэмийн төлөөх тахил юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Хэрэв хэн нэг нь ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг харш юм, санамсаргүй гэм үйлдэх аваас тэрээр ялын тахилд бог малаас согоггүй хуцыг ЭЗЭНд авчрах ба энэ нь ариун газрын шекелийн дагуу мөнгөн шекелээр үнэлэгдэх бөгөөд ялын тахил болох юм.

Gade chapit la Kopi




Леви 5:15
33 Referans Kwoze  

Тоологдсон хүн бүр ариун газрын шекелийн дагуу хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм.


Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Хүн ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг санамсаргүйгээр хийснээрээ нүгэл үйлдэн, тэдгээрийн аль нэгийг зөрчих тохиолдолд,


Тэд эхнэрүүдээ зайлуулахыг амласан бөгөөд гэмтэй учир гэмийнхээ төлөө хонин сүргээс хуцыг тахилд өргөв.


Тахилч нарын дундах эр хүйстэн бүр түүнийг идэж болно. Энэ нь ариун газарт идэгдэх ёстой. Энэ нь хамгийн ариун болой.


Гэмийн төлөөх тахилын хууль нь ийм юм. Энэ нь хамгийн ариун бөлгөө.


Тэгээд тэр гэмийн төлөөх тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахил болгон тахилчид авчраад,


Харин чи өөрт байгаа ариун зүйлсээ, тангаргийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч.


Гэвч хэрэв хохирлын нөхөн төлбөр хийгдэх хамаатан уг хохирогчид байхгүй бол хохирлын төлөө хийгдсэн нөхөн төлбөр нь тэр хүний төлөөх эвлэрүүллийг хийхээр ашигласан эвлэрүүллийн хуцаас гадна тахилчид зориулагдан ЭЗЭНд очих ёстой.


Тэр та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг гэмийн төлөөх тахилд зориулан тахилчид авчирна. Тийнхүү тахилч эвлэрүүллийг түүний төлөө, түүний мэдэлгүйгээр эндсэн алдааных нь төлөө хийх бөгөөд тэр нь түүнд уучлагдах болой.


Тэр хүн ариун зүйлийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ төлөө нөхөн төлбөрийг төлөх бөгөөд үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн түүнийгээ тахилчид өгөх болой. Тахилч гэмийн төлөөх тахилын хуцаар түүний төлөө эвлэрүүллийг хийж, энэ нь түүнд уучлагдах юм.


Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —


Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа —


хэрэв үүнийг санамсаргүйгээр, чуулган мэдэлгүй үйлдсэн бол бүх чуулган нь шатаалт тахилд зориулан нэг бухыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон, зарлигийн дагуу идээн өргөл ба ундаан өргөлийнх нь хамт, мөн нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөгтүн.


Тэд —Хэрвээ та нар Израилийн Бурханы авдрыг буцаах бол юу ч үгүй хоосон буцааж болохгүй. Харин та нар Түүнд гэмийн тахилыг заавал өргөгтүн! Тэгвэл та нар эдгэрч, Бурханы мутар та нараас яагаад салахгүй байгааг та нар мэдэх болно гэв.


Гэмийн төлөөх тахил болон нүглийн төлөөх тахилын мөнгийг ЭЗЭНий өргөөнд оруулахгүй. Тэр нь тахилч нарт зориулагджээ.


Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө тэр хүн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хурлын майхны үүдэнд түүнийг өргөх ёстой.


Харин хэрэв тэр хүний өргөл нь хонь, эсвэл ямаан сүргийнх байх аваас тэр согоггүй эр малыг шатаалт тахил болгон өргөх ёстой.


Тэгээд тахилч нэг эр хургыг авч, гэмийн төлөөх тахилд зориулан нэг лог тостой хамт авчран тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөх болой.


хэрэв та нар хорь ба түүнээс дээш хүртэлх насны эрэгтэйг үнэлж байвал та нарын үнэлгээ нь ариун газрын шекелээр мөнгөний тавин шекел байх ёстой юм.


Дааман хаалганы үүдний танхим дотор тал бүрд нь шатаалт тахил, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг дээр нь нядлахад зориулсан хоёр ширээ байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite