Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 5:13 - Ариун Библи 2004

13 Ингэж тахилч эвлэрүүллийг түүний төлөө, эдгээрийн аль нэгийг үйлдсэн нүглийнх нь төлөө хийх бөгөөд энэ нь түүнд уучлагдах болой. Үлдэгдэл нь идээн өргөлийн адил тахилчийнх болох бөлгөө” гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Ийнхүү эдгээрийг үйлдсэн хүний нүглийн эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой. Идээн өргөлийн адил үлдсэн хэсэг нь тахилчийнх болох болой” гэж айлдлаа.

Gade chapit la Kopi




Леви 5:13
16 Referans Kwoze  

Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь юм.


Бүх өөхийг нь тэр эвийн тахилуудын өргөлийн өөхийг хийсэнтэй адил тахилын ширээн дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.


Ариун үйлчлэлийг гүйцэтгэгчид сүмээс хооллодгийг болон тахил өргөхөд оролцогчид тахилын ширээн дээрхээс хувиа хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?


Тэд Миний ард түмний нүглээр хооллож, өөрсдийн хүслээ хууль бус байдал уруугаа чиглүүлж байна.


Миний тахилч нар байж Миний тахилын ширээнд очиж, утлагыг шатааж, Миний өмнө ефодыг өмсүүлэхийн тулд Би Израилийн хамаг овгуудаас тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн галаар өргөдөг бүх өргөлүүдийг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу?


Тахилч нарын дундах эр хүйстэн бүр түүнийг идэж болно. Энэ нь ариун газарт идэгдэх ёстой. Энэ нь хамгийн ариун болой.


Тэр бас үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилыг буюу сүргээс эм хурга, эсвэл эм ямааг нүглийн төлөөх тахил болгон авчрах ёстой. Ингэж түүний нүглийн төлөө тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг хийнэ.


Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн өөхийг салгасантай адил тэр ёсоор салга. Тахилч түүнийг нь тахилын ширээн дээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уугиулна. Ийнхүү тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.


Тэр нүглийн төлөөх тахилын буханд хийсэнчлэн мөн тэгж, уг буханд хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдний төлөө эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно.


Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох агаад энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь бөлгөө.


Эсвэл хэн нэгэн нь хүмүүний бодлогогүйгээр андгайлан ярьж болох аливаа хэрэг явдалд, сайн буюу мууг хийх гэж амаараа бодлогогүйгээр тангараглавал, тэрээр үүнийгээ мэдээгүй байгаад дараа нь тэр түүнийгээ мэдэх аваас тэр нь эдгээрийн аль нэгнээр гэм буруутай болох юм.


Тиймээс эдгээрийн аль нэгнээр тэрээр гэмтэй болох аваас өөрийн үйлдсэн нүглээ илчлэн хэлэх ёстой.


Тэгээд тэр удаахийг нь шатаалт тахил болгон зарлигийн дагуу бэлтгэнэ. Тийнхүү тахилч түүний үйлдсэн нүглийнх нь төлөө түүний өмнөөс эвлэрүүллийг хийх бөгөөд тэр нь уучлагдах болно.


Түүнийг тэр тахилчид авчраад тахилч түүнээс атгыг дурсгалын хувь болгон авч, түүнийгээ ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамт тахилын ширээн дээр шатаан уугиулах болой. Энэ бол нүглийн төлөөх тахил юм.


Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —


Тэр хүн ариун зүйлийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ төлөө нөхөн төлбөрийг төлөх бөгөөд үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн түүнийгээ тахилчид өгөх болой. Тахилч гэмийн төлөөх тахилын хуцаар түүний төлөө эвлэрүүллийг хийж, энэ нь түүнд уучлагдах юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite