Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 3:6 - Ариун Библи 2004

6 Харин хэрэв ЭЗЭНд өргөх түүний эвийн тахилын өргөл нь бог малын сүргээс байх аваас тэр хүн эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Хэрэв ЭЗЭНд өргөх эвийн тахил нь бог малан өргөл байх аваас эр, эм аль нь ч бай согоггүй малыг тэр хүн өргөг.

Gade chapit la Kopi




Леви 3:6
16 Referans Kwoze  

Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.


Харин цаг нь болоход Бурхан эмэгтэй хүнээс Хуулийн дор төрөх Өөрийн Хүүгээ илгээсэн юм.


Иудей ч гэж байхгүй, грек ч гэж байхгүй, боол ч гэж байхгүй, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч гэж байхгүй, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.


Таны тосолсон, Таны ариун зарц Есүсийн эсрэг Херод, Понти Пилат нар харь үндэстнүүд болон израильчуудын хамтаар үнэхээр энэ хотод цугласан билээ.


Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч, Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ. Тэд Миний тахилын ширээнд тааламжтайгаар өргөгдөн, Би Өөрийн сүр жавхлант гэрийг алдаршуулна.


Харин хэрэв тэр хүний өргөл нь хонь, эсвэл ямаан сүргийнх байх аваас тэр согоггүй эр малыг шатаалт тахил болгон өргөх ёстой.


Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэл. “Та нарын хэн нэгэн нь ЭЗЭНд өргөлийг авчрахдаа амьтдын тахилаа бод эсвэл бог малын сүргээсээ авчир.


Согогтой аливаа зүйлийг та нар өргөх ёсгүй. Юу гэвэл, тэр нь та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно.


Шатаалт тахилтай хамт, эсвэл өргөлд зориулан, хурга бүрд хинийн дөрөвний нэг дарсыг ундаан өргөлд зориулан бэлд.


ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг өргөхдөө та нар түүнийг өөрсдийгөө хүлээн авахуулахаар өргөгтүн.


Та нар мөн нэг ухныг нүглийн төлөөх тахилд, хоёр эр хургыг эвийн тахилд өргөгтүн.


Тэр хүн тахилаа ЭЗЭНд өргөнө. Ингэхдээ шатаалт тахилд зориулан нэг настай согоггүй эр хурга нэгийг, нүглийн төлөөх тахилд зориулан нэг настай согоггүй охин хурга нэгийг, эвийн тахилд зориулан согоггүй хуц нэгийг,


Swiv nou:

Piblisite


Piblisite