3 Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж, бүх дотор өөхийг,
3 Тэрээр эвийн тахилаас ЭЗЭНд галан тахил болгон сэмж, бүх дотор өөхийг,
Бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн дээрх өөхийг авч, тахилын ширээн дээр шатаан уугиулагтун.
“Энэ ард түмэн Намайг амаараа хүндэлдэг. Гэвч тэдний зүрх Надаас алс хол байдаг.
Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр ба тэдгээрийн дээрх өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол сахил хүртээх ёсны хуц юм),
Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг.
Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг.
Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ.
Түүнээс гадна, Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна. Би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө.
Энэ ард олны зүрх сэтгэлийг хатууруулж, чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс бөгөөс тэд нүдээрээ харан, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцна, эдгэрнэ гэв.
Хүү минь, зүрх сэтгэлээ надад өг. Нүд чинь замыг минь ажиглаад баярлаг.
Тэдний зүрх сэтгэл хатуурсан, Харин би Таны хуульд баясдаг.
ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхэнд, чиний үр хүүхдүүдийн зүрхэнд хөвч хөндөх ёслол хийнэ.
Тахилч тэдгээрийг тайвшруулах тааламжит үнэрт зориулан галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Бүх өөх нь ЭЗЭНийх болох юм.
Тэгээд тахилч нар болох Аароны хөвгүүд нь хэсгүүд, толгой, гадар өөхийг тахилын ширээн дээр буй гал дээрх түлээн дээр өрнө.
Тэгээд тэр түүнийг толгой, гадар өөхнийх нь хамт огтлон эвдээд, тахилч тэдгээрийг тахилын ширээн дээр буй гал дээрх түлээн дээр өрөх ажгуу.
Уг хүн гараа тахилын малын толгой дээр тавьж, хурлын майхны үүдэнд нядлахад, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна.
ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой.
Түүнээс гадна, хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирэн, өргөж буй хүнд —Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхий мах авна гэдэг байв.
(эвийн тахилын өргөлийн үхрээс салгасан яг тэр ёсоор) салгана. Тахилч тэдгээрийг шатаалт тахилын ширээн дээр шатаан уугиулах юм.
Тахилч тэдгээрийг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ бол гэмийн төлөөх тахил болой.
Тэр өөрийнхөө гараар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчрах ёстой. Өвчүү нь ЭЗЭНий өмнө даллах өргөл болон даллагдахын тулд тэрээр өөхийг өвчүүний хамт авчрах юм.
Дараа нь тэр нүглийн төлөөх тахилын өөх, бөөр, өнчин элгийг ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тахилын ширээн дээр шатаан уугиулав.
Тэгээд тэр нүглийн төлөөх тахилын өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна.
Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явсан үед, Миний ариун газрын үүргийг сахисан, Задокийн хөвгүүд болох Левийн тахилч нар нь Надад үйлчлэхээр Надад ойртох болно. Тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.