Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 26:37 - Ариун Библи 2004

37 Хэдийгээр хэн ч мөрдөөгүй боловч тэд илднээс зугтаж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайсныхаа өмнө зогсох ямар ч хүчгүй байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

37 Хэн ч мөрдөөгүй байхад тэд илдэнд өртөж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайснаа эсэргүүцэн зогсох ямар ч хүчгүй байх болно.

Gade chapit la Kopi




Леви 26:37
12 Referans Kwoze  

ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонуулчдын гарт өгч, тонуулав. Тэд дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол Тэр тойрон байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав.


Учир нь өөрсдийн чинь эсрэг тулалдаж байсан халдеичуудын бүхий л цэргүүдийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс, хүн бүр өөрийн майхандаа үлдсэн ч, тэд босож, энэ хотыг галдан шатаах байсан» хэмээв” гэж айлдав.


Олзлогсдын дунд бөхийн, алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Тэд гурван зуун эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд, цэргүүд Зерерагийн зүг орших Бет-шитта болон Таббатын ойролцоох Абел-мехолагийн хязгаар хүртэл зугтацгаав.


Бүү яв. Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө нам цохигдоно. Учир нь ЭЗЭН та нарын дунд байхгүй.


Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би эдгээр хүмүүсийн өмнө бүдрүүлэх чулуу тавьж байна. Тэгээд тэд буюу эцгүүд хүүхдүүдтэй хамтдаа түүнд бүдэрнэ. Хөршүүд болон найзууд сүйрнэ”.


Тэд дахин дахин бүдэрсэн. Үнэхээр тэд бие биенийхээ харалдаа унасан. Тэгээд тэд «Бос! Дарлагчийн илднээс зайлж, өөрсдийн хүмүүс болон төрөлх нутаг уруугаа очицгооё» гэжээ.


Морьтонгууд мордож, илднүүд гялалзаж, жаднууд туяарна. Олон үхэгсэд, үй олон хүүр, тоймгүй олон цогцос. Хүмүүс цогцоснууд дээр бүдэрч унана.


Филистчүүд Израильтай уулзан тулалдахаар жагсаалаар иржээ. Тулаан газар авахад, Израиль филистчүүдэд ялагдсан ба филистчүүд дайны талбарт дөрвөн мянга орчим хүнийг алав.


Swiv nou:

Piblisite


Piblisite