Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 25:9 - Ариун Библи 2004

9 Тэгээд та нар хуцын эврэн бүрээг долоо дахь сарын аравны өдөр хаа сайгүй дуугаргах бөгөөд эвлэрүүллийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргагтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Тэгээд эвэр бүрээг долоо дахь сарын аравны өдөр дуугаргаж, эвлэрүүлгийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргагтун.

Gade chapit la Kopi




Леви 25:9
20 Referans Kwoze  

Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. “Долдугаар сард, уг сарын нэгэнд та нарт бүрээний үлээлтээр сануулагдах Амралтын өдөр, ариун цугларалт байх болно.


Энэ долоо дахь сарын яг аравны өдөрт эвлэрүүллийн өдөр байх юм. Энэ нь та нарт ариун цугларалт болох бөгөөд та нар өөрсдийн сэтгэлийг даруу болгон ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчрагтун.


Учир нь Эзэний үг та нараас гарч зөвхөн Македони болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурханд итгэсэн та нарын итгэл хаа сайгүй тарсан билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга.


тэмдгүүд болон гайхамшгийн хүч дотор, Ариун Сүнсний хүч дотор авчирсан юм. Тэрчлэн би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайн мэдээг бүрэн дэлгэрүүлсэн.


Гэвч би хэлье. Тэд хэзээ ч сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон. «Тэдний дуу хоолой бүх газарт, Тэдний үгс дэлхийн зах хязгаарт ч хүрсэн» гэсэн байдаг.


Баярт дууг мэддэг ард түмэн юутай ерөөлтэй вэ! Өө, ЭЗЭН, тэд Таны нүүр царайны гэрэлд алхдаг.


Израилийн хөвгүүдийн эврийн бүрээдэлт болох үед тэдний өв нь харьяалагдан буй овгийнхоо өвд нэмэгдэх болно. Ийнхүү тэдний өв бидний эцгүүдийн овгийн өвөөс авагдах болно гэв.


Мөн баярлан баясах өдөрт, тогтоогдсон найр наадмуудад сарын эхний өдөрт чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудынхаа өргөлүүд дээр бүрээнүүдийг үлээх ёстой. Тэдгээр нь чиний Бурханы өмнө та нарын сануулга мэт байх ажгуу. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн гэлээ.


Эврийн бүрээдэлтийн жилд уг талбай нь тэр хүнд талбайг зарсан хуучин эзэндээ буцан очих болой. Энэ газрын эзэмшил нь түүнийх байсан юм.


Хэрэв тэр талбайгаа Эврийн бүрээдэлтийн жилд ариусгах аваас энэ нь та нарын үнэлгээний дагуу тогтоно.


Учир нь та нарыг цэвэршүүлэхээр та нарын төлөө энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө өөрсдийн бүх нүглээсээ цэвэршигдэх болно.


Аарон нь ариунаас ариун газар, хурлын майхан, тахилын ширээний төлөө эвлэрүүллийг хийж дуусаад, амьд ухныг өргөх ёстой.


Та нар бас долоон амралтын жилийг тоолох ёстой. (долоон жилийг долоогоор үржүүлэн) Ингэвэл долоон амралтын жилүүдийн хугацаа буюу дөчин есөн жил болно.


Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн.


Тэр өдөр мөн их бүрээ татна. Ассирийн нутагт мөхөж байсан, Египетийн нутагт цацагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.


Энэ нь та нарт улиран үргэлжлэх тогтоол болно. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр та нар болон та нарын дунд түр сууж буй харийнхан өөрсдийн сэтгэлийг даруу болгон, аливаа ажлыг бүү хий.


Таны нэрд тэд өдөржин баярлаж, Таны зөв шударгаар тэд өргөмжлөгддөг.


Swiv nou:

Piblisite


Piblisite