Леви 24:2 - Ариун Библи 20042 Израилийн хөвгүүдэд дэнлүүг байнга асаалттай байлгахын тулд цохисон чидунаас цэвэр тосыг гэрэлтүүлэгт зориулан чамд авчрахыг тушаагтун. Gade chapit laАриун Библи 20132 Гэрэлтүүлгийг байнга асаалттай байлгахын тулд дэнлүүнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрахыг Израилийн хөвгүүдэд тушаа. Gade chapit la |
Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахилуудыг өргөн, анхилуун утлагыг уугиулж, ил тавих талхыг цэвэрхэн ширээн дээр тавьдаг бөгөөд алтан дэнлүүний суурийг дэнлүүнүүдийнх нь хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Учир нь бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг умартсан билээ.