5 Эхний сард, уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болдог.
5 Эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Алгасал болно.
Израилийн хөвгүүд Гилгалд буудаллаж байх зуураа уг сарын арван дөрөвний өдрийн орой Иерихогийн тал газарт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэв.
Исгээгүй Талхны баярын эхний өдөр шавь нар Түүн уруу ирж, —Танд зориулан Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад
Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.
Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядлах Исгээгүй Талхны Баярын эхний өдөр болов.
Исгээгүй Талхны Баярын эхний өдөр, Дээгүүр Өнгөрөх Баярын хургыг тахих үед Түүний шавь нар нь —Та биднийг хаашаа явуулж, Өөрийн идэх Дээгүүр Өнгөрөх Баярын зоогийг бэлдүүлмээр байна вэ? гэв.
Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Дээгүүр Өнгөрөх баяр буюу долоо хоногийн баярыг хийх ёстой. Исгээгүй талхыг ид.