Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 23:32 - Ариун Библи 2004

32 Энэ нь та нарын хувьд, бүрэн амрах Амралтын өдөр болох бөгөөд та нар өөрсдийн сэтгэлийг даруу болгох ёстой. Сарын есний орой, үдшээс үдэш хүртэл та нар Амралтын өдрийг сахих юм гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

32 Энэ нь та нарт бүрэн амрах Амралтын өдөр бөгөөд та нар сэтгэлээ номхтго. Уг сарын есний орой, үдшээс үдэш хүртэл та нар Амралтын өдрийг сахигтун гэв.

Gade chapit la Kopi




Леви 23:32
19 Referans Kwoze  

Иймд дуулгаваргүй байхын жишээгээр хэн нэгэн маань уначихгүйн тулд тэрхүү амралт уруу орохыг хичээцгээе.


Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний “«Тэд Миний амралт уруу орохгүй» гэж Би хилэгнэн андгайлсан” гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралт уруу ордог.


Хэрэв бид өөрсдийгөө зөв шүүсэн бол шийтгэгдэхгүй байх байсан.


Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно.


Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тос, гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм. Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.


Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. “Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.


Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм. Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй.


Харин миний хувьд тэднийг өвчтэй байхад би тааран хувцас өмссөн. Би сэтгэлээ мацгаар зовоосон бөгөөд Миний залбирал цээжинд минь буцан ирсээр байв.


Энэ долоо дахь сарын яг аравны өдөрт эвлэрүүллийн өдөр байх юм. Энэ нь та нарт ариун цугларалт болох бөгөөд та нар өөрсдийн сэтгэлийг даруу болгон ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчрагтун.


Энэ нь та нарын хувьд сэтгэлийг чинь даруу болгон амраах Амралтын өдөр болох юм. Энэ нь улиран үргэлжлэх тогтоол юм.


Та нар огт ажиллах ёсгүй. Энэ нь бүх амьдрах газарт чинь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.


Дахин ЭЗЭН Мосед айлдан —


Тэгээд амралтын өдрийн өмнө дөнгөж харанхуй болмогц Иерусалимын дааман хаалгуудыг хааж, амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг би тушаав. Тэгээд амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг дааман хаалгууд дээр байрлуулав.


Энэ нь та нарт улиран үргэлжлэх тогтоол болно. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр та нар болон та нарын дунд түр сууж буй харийнхан өөрсдийн сэтгэлийг даруу болгон, аливаа ажлыг бүү хий.


Swiv nou:

Piblisite


Piblisite