Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 23:24 - Ариун Библи 2004

24 Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. “Долдугаар сард, уг сарын нэгэнд та нарт бүрээний үлээлтээр сануулагдах Амралтын өдөр, ариун цугларалт байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

24 Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын эхний өдөр та нар бүрээдэлтээр сануулах бүтэн амралт, ариун цуглааныг сахь.

Gade chapit la Kopi




Леви 23:24
14 Referans Kwoze  

Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, бүрээн эцсийн дуугаар тийм болно. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж, бид ч өөрчлөгдөнө.


Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно.


Тэгээд та нар хуцын эврэн бүрээг долоо дахь сарын аравны өдөр хаа сайгүй дуугаргах бөгөөд эвлэрүүллийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргагтун.


Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун.


Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан, алдаршуулахаар дуулж байгаагаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган өөрсдийн дуу хоолойг тэд өргөж, ЭЗЭНийг магтахдаа “Түүний хайр энэрэл үүрдийнх учир Тэр үнэхээр сайн” хэмээн дуулахад өргөө буюу ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв.


Тэр өдөр мөн их бүрээ татна. Ассирийн нутагт мөхөж байсан, Египетийн нутагт цацагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.


Долдугаар сарын эхний өдрөөс тэд ЭЗЭНд шатаалт тахилыг өргөж эхэлсэн боловч ЭЗЭНий сүмийн суурь нь тавигдаагүй байлаа.


Ийнхүү бүх Израиль уухайн дуугаар, эвэр бүрээ болон бүрээ үлээн, цан хөгжмийг чанга дуугарган, босоо ятга ба ятгын аялгуутайгаар ЭЗЭНий гэрээний авдрыг авчирчээ.


Дахин ЭЗЭН Мосед айлдан —


Тэгээд долдугаар сарын анхны өдөр тахилч Езра эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон ойлгон сонсож чадах бүгдийн өмнө буюу чуулганы өмнө хуулийг авчирлаа.


Баярт дууг мэддэг ард түмэн юутай ерөөлтэй вэ! Өө, ЭЗЭН, тэд Таны нүүр царайны гэрэлд алхдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite