Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 23:1 - Ариун Библи 2004

1 ЭЗЭН дахин Мосед айлдан —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 ЭЗЭН, Мосед айлдахдаа —

Gade chapit la Kopi




Леви 23:1
13 Referans Kwoze  

та нарын Бурхан байхын тулд та нарыг Египетийн нутгаас гарган авчирсан. Би бол ЭЗЭН гэв.


Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Ариун цугларалтууд хэмээн та нарын зарлах, ЭЗЭНий товлосон үеүд болох Миний товлосон үеүд нь эдгээр болой.


ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгохын тулд, онцгой тангаргийг гүйцээхээр, эсвэл сайн дурын өргөл болгон эсвэл өөрсдийн товлосон үеүдэд өргөх шатаалт тахил, өргөлийг өөрсдийн үхэр сүрэг, хонин сүргээс ЭЗЭНд галаар өргөгтүн.


Найр наадам, шинэ сарын баяр ба амралтын өдөр, Израилийн гэрийн бүх товлогдсон баярууд дээр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хангах нь ноёны үүрэг байх болой. Израилийн гэрийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил, идээн өргөл, шатаалт тахил ба эвийн тахилыг тэр хангах ёстой».


Тиймээс Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий товлосон үеүдийг тунхаглав.


амралтын өдөр, шинэ сар, тогтоогдсон баяр наадмын үеэр ЭЗЭНд бүх шатаалт тахилыг өргөж, тэдний талаар тогтоосон зааврын тоогоор ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн үйлчлэх ёстой байв.


Үзэгтүн, амралтын өдрүүд, шинэ сарны гэх мэт манай Бурхан ЭЗЭНий тогтоож өгсөн баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэртнийг уугиулж, үргэлжид ил тавих талхыг тавьж, өглөө оройны шатаалт тахилуудыг өргөх ёстой. Үүний тулд би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр дээр өргөө босгож, Түүнд зориулах гэсэн юм. Энэ бол Израилийн мөнхийн үүрэг.


Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн хуулийн дагуу амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр болох Исгээгүй Талхны Баяр, Долоо хоногуудын Баяр, Майхан Баяруудын үед тахилуудыг өргөдөг байлаа.


Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, амралтын өдөр, цугларалтын дуудлага болох бузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй.


Маргаанд тэд шүүхийн тулд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний тогтоолын дагуу шүүх ёстой. Тэд бас Миний хамаг товлосон баярууд дээр Миний хууль болон Миний тогтоолуудыг сахиж, Миний амралтын өдрийг ариусгах ёстой.


Баяр наадам болон товлосон баярууд дээрх идээн өргөл нь нэг бухтай хамт нэг ефа, нэг хуцтай хамт нэг ефа ба хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр байх ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.


Та нар өдөр, сар, улирал болоод жилүүдийг сахицгаадаг.


Тиймд та нар унд, хоол, эсвэл баяр, шинэ сар гарахтай хамаатай асуудлаар, эсвэл амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд.


Swiv nou:

Piblisite


Piblisite