Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 22:23 - Ариун Библи 2004

23 Та нар том, эсвэл жижиг эрхтэнтэй үхэр, хургыг сайн дурын өргөлөөр өргөж болох боловч тангаргийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

23 Хэт томорч сунасан эсвэл согогтой жижиг мөчтэй бух эсвэл хургыг чи сайн дурын өргөлд өргөж болох авч ам өчгийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болой.

Gade chapit la Kopi




Леви 22:23
7 Referans Kwoze  

Согог гажигтай нэг ч хүн ойртох ёсгүй. Үүнд; сохор, эсвэл доголон, эсвэл зэрэмдэг царайтай хүн, эсвэл гажсан мөчтэй аливаа нэгэн,


ЭЗЭНий хийгтүн гэж Мосегээр дамжуулан тушаасан бүх ажлуудад зориулах даавууг авчрахаар зүрхэндээ хөтлөгдсөн израильчууд, эрэгтэй ба эмэгтэй бүх хүмүүс ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав.


Сохор, эсвэл хугарсан, эсвэл зэрэмдэг, эсвэл урсах шархтай, эсвэл хамуутай, эсвэл яртай малыг та нар ЭЗЭНд өргөх ёсгүй. Тэдгээрээр тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх тахилыг ч бүү хий.


Бас гэмтсэн, эсвэл бяцарсан, эсвэл урагдсан, эсвэл тастуулсан төмсөгтэй аливаа малыг ЭЗЭНд бүү өргө. Үүнийг нутагтаа бүү хий.


Харин тэдгээр нь доголон юм уу, сохор, эсвэл өөр ямар нэгэн согогтой байвал түүнийг ЭЗЭН Бурхандаа зориулан тахил болгон өргөж болохгүй.


Чи өөрийн Бурхан ЭЗЭНд өө сэвтэй, ямар нэгэн согогтой үхэр, хонийг бүү өргө. Учир нь тэр чинь чиний Бурхан ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл юм.


Гэвч та нар сохрыг тахил болгон өргөж байхад энэ нь муу биш гэж үү? Та нар доголон ба өвчтэйг өргөж байхад энэ нь муу биш гэж үү? Үүнийг захирагчдаа аваачиж өг. Тэр та нарт таатай хандана гэж үү? Эсвэл тэр та нарыг элэгсэгээр хүлээн авна гэж үү?” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite