Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 22:20 - Ариун Библи 2004

20 Согогтой аливаа зүйлийг та нар өргөх ёсгүй. Юу гэвэл, тэр нь та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Согогтой алив зүйлийг бүү өргө. Юу гэвэл, энэ нь та нарын төлөө хүлээн авагдахгүй.

Gade chapit la Kopi




Леви 22:20
14 Referans Kwoze  

Чи өөрийн Бурхан ЭЗЭНд өө сэвтэй, ямар нэгэн согогтой үхэр, хонийг бүү өргө. Учир нь тэр чинь чиний Бурхан ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл юм.


Гэвч та нар сохрыг тахил болгон өргөж байхад энэ нь муу биш гэж үү? Та нар доголон ба өвчтэйг өргөж байхад энэ нь муу биш гэж үү? Үүнийг захирагчдаа аваачиж өг. Тэр та нарт таатай хандана гэж үү? Эсвэл тэр та нарыг элэгсэгээр хүлээн авна гэж үү?” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Харин тэдгээр нь доголон юм уу, сохор, эсвэл өөр ямар нэгэн согогтой байвал түүнийг ЭЗЭН Бурхандаа зориулан тахил болгон өргөж болохгүй.


харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн.


тэгэх тусмаа мөнх Сүнсээр гэмгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь бидний мөс чанарыг үхсэн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!


Харь хүний гараас ийм аливаа малыг тахилд зориулан өөрсдийн Бурханы талх болгон хүлээн авах ёсгүй. Учир нь тэд гажууд согогтой тул та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно” гэв.


Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө тэр хүн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хурлын майхны үүдэнд түүнийг өргөх ёстой.


Түүний өргөл нь эвийн тахилын өргөл байх тохиолдолд, хэрэв тэр нь түүнийг бод малын сүргээс өргөх гэж байгаа бол тэр хүн ЭЗЭНий өмнө эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.


Харин хэрэв ЭЗЭНд өргөх түүний эвийн тахилын өргөл нь бог малын сүргээс байх аваас тэр хүн эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.


ЭЗЭНий тушаасан хуулийн тогтоол нь энэ болой. “Израилийн хөвгүүдтэй ярин, өө сэвгүй, ямар ч согоггүй ба буулганд орж байгаагүй улаан охин бярууг та нарт авчрахыг тэдэнд хэлэгтүн.


Та нар шатаалт тахилыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон согоггүй нэг бух, нэг хуц, нэг настай долоон эр хургыг авчир.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Нэгдүгээр сард, уг сарын нэгэнд та нар өө сэвгүй залуу бухыг авч, ариун газрыг цэвэрлэх ёстой.


Бас гэмтсэн, эсвэл бяцарсан, эсвэл урагдсан, эсвэл тастуулсан төмсөгтэй аливаа малыг ЭЗЭНд бүү өргө. Үүнийг нутагтаа бүү хий.


Swiv nou:

Piblisite


Piblisite