Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 22:16 - Ариун Библи 2004

16 Ингэж тэдний ариун өргөлийг идсэнээрээ гэмийн төлөөх шийтгэлийг тэдэнд үүрүүлэхэд хүргэх юм. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой” гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Мөн ариун зүйлсийг идсэнээрээ өөртөө ял хилэнц үүрүүлэх ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэдгийг хэлэгтүн гэв.

Gade chapit la Kopi




Леви 22:16
15 Referans Kwoze  

Тиймийн тул тэд Миний зарлигаас шалтгаалсан нүглийг үүрэхгүйн тулд, зарлигийг гутааснаас болж үхэхгүйн тулд үүнийг сахих ёстой. Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.


Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.


Учир нь миний гэм буруу толгойгоос минь давжээ. Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна.


Та нар Миний тогтоолуудыг сахин тэдгээрийг хийгтүн. Би бол та нарыг ариусгах ЭЗЭН болой.


Тэгэхлээр эвийн өргөлийн тахилын аливаа мах нь гурав дахь өдөрт идэгдэх тохиолдолд түүнийг өргөсөн хүн хүлээн авагдахгүй болно. Мөн энэ нь өргөсөн нэгний тулд тооцогдохгүй болно. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнийг идэгч нь өөрийн хилэнцээ үүрэх ёстой.


Мунхаг, сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Алт уу, эсвэл алтыг ариусгадаг сүм үү?


Тэр нь Аароны духан дээр байна. Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлэгтэй холбоотой ариусгагдсан ариун юмсын гэм бурууг Аарон үүрэх болно. Тэд ЭЗЭНий өмнө хүлээн авахуулахын тулд энэ нь үргэлж түүний духан дээр байх ёстой.


Та нар юунд нүглийн төлөөх тахилыг өнөөх ариун газарт идсэнгүй вэ? Учир нь энэ бол хамгийн ариун агаад Тэр түүнийг та нарт цуглааны гэмийг үүрүүлэхээр, тэдний төлөө эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийлгэхээр өгсөн болой.


Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —


ЭЗЭН Ааронд —Ариун газартай холбогдох гэмийг чи болон хөвгүүд чинь, мөн чиний эцгийн бүл чамтай хамт үүрэх ёстой. Та нарын тахилчийн үйлчлэлтэй холбогдох гэмийг чи болон чиний хөвгүүд чамтай хамт үүрэх болно.


Та нар түүнээс хамгийн сайныг нь өргөсөн үед, үүний улмаас та нар ямар ч нүглийг үүрэхгүй болно. Харин та нар Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг бузарлах ёсгүй. Эс бөгөөс та нар үхэх болно” гэж хэлэгтүн гэв.


Тиймийн тул тэр та нарын Бурханы талхыг өргөдөг учир та нар түүнийг ариусгах ёстой. Тэр нь та нарын хувьд ариун болох ёстой. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм.


Энэ нь ард түмнийхээ дунд өөрийн үр удмыг гутаахгүйн тулд юм. Учир нь Би бол түүнийг ариусгадаг ЭЗЭН болой” гэв.


Миний ариун газрыг гутаахгүйн тулд тэрээр согог гажигтайн улмаас хөшигний дотор уруу оролгүй, тахилын ширээнд ойртох ёсгүй. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой” гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite