Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 20:9 - Ариун Библи 2004

9 Хэрэв өөрийн эцгийг, эсвэл эхийг хараах хүн байх аваас тэр нь гарцаагүй үхэх ёстой. Тэр нь өөрийн эцэг, эсвэл өөрийн эхийг хараасан учир тэр өөрийн цусыг өөрөө хариуцна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Эцгээ эсвэл эхээ хараах хүн байх аваас тэр гарцаагүй алуулаг. Тэрээр эцэг, эхээ хараасан бөгөөд өөрийн цусыг өөрөө хариуцна.

Gade chapit la Kopi




Леви 20:9
17 Referans Kwoze  

Эцэг эхээ хараагчийг заавал алах ёстой.


“Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ муугаар хэлэгч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.


“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.


Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ муугаар хэлэгчийг ал” гэж айлдсан.


Эцэг эхийгээ зүхдэг хүний дэнлүү түнэр харанхуйд бөхнө.


Эцгийгээ басамжилж, Эхдээ зэвүүцэгчийн нүдийг хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.


Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байдаг.


Давид түүнд —Чиний цус толгой дээр чинь бууг. Учир нь чиний ам “Би ЭЗЭНий тосолсон хүнийг алав” гэж хэлээд өөрийн чинь эсрэг гэрчлэв гэсэн гэв.


Энэ нь Иеруббаалын далан хүүд үйлдсэн хэрцгийлэл болон тэдний цус ах дүүгээ алсан Абимелех дээр болон энэ гэмт явдалд Абимелехийг зоригжуулсан Шехемийнхний дээр тэдний цусыг эргэн буулгахын тулд болой.


Тэгтэл бүх хүмүүс —Түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг гэцгээв.


Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгах болно. Учир нь миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө ч илүү зөв шударга, сайн хоёр хүнийг буюу Израилийн армийн жанжин Нерийн хүү Абнер болон Иудагийн армийн жанжин Иетерийн хүү Амаса нарыг хөнөөж сэлмээр алсан билээ.


Хэрэв хэн нэгэн хүн гэрээс чинь гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид үүнд хариуцлага хүлээхгүй. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд аливаа хүн гар хүрэх юм бол цус нь бидний толгой дээр бууна.


Бөө болон сүнс дуудагч эрэгтэй, эмэгтэй хүн нь гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулууд. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна” гэв.


Хэрэв аливаа амьтантай явалдахаар түүнд хүрдэг эмэгтэй байх аваас та нар эмэгтэйг болон тэр амьтныг алах бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.


Тэд чиний дунд эцэг эхийг тоомсорлоогүй. Чиний голд тэд түр суугч хүмүүсийг дарласан. Чиний дотор тэд эцэггүй өнчин, бэлэвснийг буруутгасан.


мөнгийг хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг. Тэр амьдрах уу? Тэр амьдрахгүй. Тэр эдгээр бүх жигшүүрт юмсыг үйлдсэн учир тэр заавал үхэх болно. Түүний цус түүний өөрийнх нь толгой дээр байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite