Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 20:5 - Ариун Библи 2004

5 Би Өөрөө, Өөрийн нүүрийг тэр хүн болон түүний гэр бүлийн эсрэг хандуулах болно. Би түүнийг болон түүний араас даган Молехтой садарласан бүхнийг ард олных нь дундаас таслах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Би Өөрөө тэр хүн болон түүний гэр бүлийн эсрэг нүүрээ хандуулах бөгөөд түүнийг болон түүний араас даган Молехтой садарласан бүхнийг ард олных нь дундаас таслах болно.

Gade chapit la Kopi




Леви 20:5
13 Referans Kwoze  

Ингээд тэд өөрсдийгөө үйлсээрээ бузарлан, Үйлдлээрээ садар самууныг хийжээ.


Бас Баалуудын өдрүүдийн төлөө Би түүнийг шийтгэх болно. Тэрээр тэдгээрт тахил өргөж ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн, нууц амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь тэдний эх завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь тэр «Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна» гэж хэлжээ.


Тэд өөрсдийн сайны төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө.


“Өөрийн нүдээ зэлүүд өндөрлөгүүд уруу чиглүүлэн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж, энэ нутгийг өөрийн завхайрал ба өөрийн бузар булайгаар бузартуулав.


Израилийн гэрийнхнээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн цус идэх аваас, цус иддэг тэр хүний эсрэг Би Өөрийн нүүрийг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Тэд өөрсдийн садарласан ямаан шүтээнүүдэд цаашид тахилаа өргөх ёсгүй. Энэ нь тэдэнд үеийн үед улиран үргэлжлэх тогтоол болох юм»”.


Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг.


Хэрэв нутгийн ард олон нь тэр хүнийг өөрийн үр удмаас аль нэгийг Молехт өгөхөд нь түүнийг алахгүй үл тоомсорлох аваас,


Бөө болон сүнс дуудагчид уруу эргэснээр тэдэнтэй садарласан хүний хувьд, Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулс дээр мөргөлийн өндөрлөгүүдийг босгон, Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, Иудаг төөрүүлэв.


Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Өөрийн нүүрээ та нарын эсрэг хорон муугийн төлөө, бүх Иудаг таслахын тулд чиглүүлэх гэж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite