Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 20:24 - Ариун Библи 2004

24 Иймээс Би та нарт «Та нар тэдний нутгийг эзэмших ёстой. Би Өөрөө түүнийг та нарт эзэмшүүлэхээр сүү балаар урссан тэр нутгийг өгөх болно» хэмээн айлдсан. Би бол та нарыг ард түмнүүдээс тусгаарласан ЭЗЭН, та нарын Бурхан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

24 Харин Би «Та нар сүү балаар бялхсан тэдний нутгийг эзэмших бөгөөд Би Өөрөө та нарт эзэмшүүлэхээр тэр нутгийг өгөх болно» гэж та нарт айлдсан. Та нарыг үндэстнүүдээс тусгаарласан та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.

Gade chapit la Kopi




Леви 20:24
17 Referans Kwoze  

Чи бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. ЭЗЭН дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдийн дотроос чамайг Өөрийнхөө өв, ард түмэн болгохоор сонгосон билээ.


Та нар бол өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдээс та нарыг Өөрийнхөө өмчлөлийн ард түмэн болгон сонгосон билээ.


Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газар уруу та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би бол ЭЗЭН” гэж айлдав.


Тиймээс та нарыг Египетийн зовлонгоос гаргаж, сүү балаар бялхсан нутаг канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутаг уруу аваачна гэж Би айлдлаа»” гэж хэл.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ.


Ингэж та нар Надад ариун хүмүүс байх ёстой. Учир нь ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад улс үндэстнээс тусад нь тавьсан юм.


Тэгэхгүй бол, би болон Таны ард түмэн Таны мэлмийд тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдсанаар мэдэгдэх биш үү? гэв.


Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм.


Та өвөг дээдсийг минь Египетээс удирдан гаргахдаа Өөрийн боол Мосегээр дамжуулан хэлсэнчлэн израильчуудыг Өөрийн өв болгон, дэлхийн бүх ард түмнээс тусгаарласан шүү дээ, Эзэн БУРХАН минь хэмээн залбирав.


Би түүнийг хадны оройгоос харан, толгодоос ажиглаад, харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй, ангид орших ард түмэн байна.


Сүү, балаар бялхсан нутаг уруу яв. Та нар зөрүүд ард түмэн учраас Би та нарын дунд явахгүй. Эс бөгөөс Би та нарыг замд хөнөөнө гэв.


ЭЗЭНий та нарт өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан тэр газар буюу канаанчууд, хитчүүд, аморичууд, хивичүүд, иебусчуудын нутаг, сүү балаар бялхсан газарт ЭЗЭН та нарыг аваачих үед та нар энэ сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой.


Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг. «Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч,


Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг.


ЭЗЭН Мосед —Чи болон Египетийн газраас чиний гаргасан ард түмэн эндээс хөдлөн явж, Абрахам, Исаак, Иаковт “Чиний үр удамд Би үүнийг өгнө” гэж Миний тангарагласан нутаг уруу оч.


Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутаг дахь байшинд Би арьсны халдварт өвчний толбыг тавихад,


Swiv nou:

Piblisite


Piblisite