Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 14:30 - Ариун Библи 2004

30 Тэгээд тэр хүн өөрийн боломжийн хирээр хүүрзгэнэ, эсвэл залуу тагтааны аль нэгийг өргө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

30 Тэрээр олж авах боломжийнхоо хэрээр нэг хүүрзгэнэ эсвэл өсвөр тагтаа нэгийг өргөнө.

Gade chapit la Kopi




Леви 14:30
8 Referans Kwoze  

Мөн өөрийн боломжийн хирээр хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авах ёстой бөгөөд нэг нь нүглийн төлөөх тахил, нөгөө нь шатаалт тахил болох юм.


Махан бие мөхөс болохоор Хуулийн хийж чадаагүйг Бурхан хийсэн юм. Тэр Өөрийн Хүүг нүгэлт махан биетэй адил байдалд нүглийн тулд илгээж, махан биеийн дотор нүглийг шийтгэв.


Ингэхдээ Эзэний хуульд «Хос хүүрзгэнэ эсвэл тагтааны хоёр дэгдээхийг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ.


Гэвч хэрэв тэр эмэгтэй нь хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн төлөөх тахилд зориулан авчрах бөгөөд тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийхэд эмэгтэй нь цэвэр болно” гэв.


Харин хэрэв тэр хүн хурга өгөх чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг, нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилд авчрах болой.


Түүнээс гадна тахилч алгандаа байгаа үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхээр түүний толгой дээр асгах ёстой.


Тэр өөрийн гаргаж чадах зүйлээ өргөх бөгөөд нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь идээн өргөлийн хамт шатаалт тахилд өргөх болой. Тийнхүү тахилч ЭЗЭНий өмнө цэвэршүүлэгдэгчийн төлөө эвлэрүүллийг хийнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite