Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 14:18 - Ариун Библи 2004

18 Тахилч алган дахь үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн толгой дээр асгана. Тийнхүү тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Харин тахилчийн алганд үлдсэн тосыг цэвэршигчийн толгой дээр асгана. Ийнхүү тахилч түүнд ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийнэ.

Gade chapit la Kopi




Леви 14:18
13 Referans Kwoze  

Бүх өөхийг нь тэр эвийн тахилуудын өргөлийн өөхийг хийсэнтэй адил тахилын ширээн дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.


Тэгээд тэр тосолгооны тосны заримыг Аароны толгой дээр асган түүнийг ариусгахаар тослов.


Тэр хүн ариун зүйлийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ төлөө нөхөн төлбөрийг төлөх бөгөөд үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн түүнийгээ тахилчид өгөх болой. Тахилч гэмийн төлөөх тахилын хуцаар түүний төлөө эвлэрүүллийг хийж, энэ нь түүнд уучлагдах юм.


Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн өөхийг салгасантай адил тэр ёсоор салга. Тахилч түүнийг нь тахилын ширээн дээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уугиулна. Ийнхүү тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.


Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган, түүнийг тосол.


Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартайгаа төстэй болгогдох ёстой байв.


Тахилч алган дахь үлдсэн тосноосоо хэсгийг нь цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр гэмийн төлөөх тахилын цусан дээр давхар түрхэнэ.


Санамсаргүйгээр нүгэл үйлдсэнээрээ төөрөлдөж буй хүний төлөө тахилч ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр хүний төлөө эвлэрүүллийг хийснээр тэр уучлагдах болно.


Тэр нүглийн төлөөх тахилын буханд хийсэнчлэн мөн тэгж, уг буханд хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдний төлөө эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно.


Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн хурганы өөхийг салгасантай адил тэр ёсоор салгах бөгөөд тахилч тэдгээрийг тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх өргөлүүд дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.


Тахилч тэдгээрийг, нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөх болой. Тийнхүү тахилч гоождосынх нь улмаас ЭЗЭНий өмнө түүний төлөө эвлэрүүллийг хийх ажгуу.


Swiv nou:

Piblisite


Piblisite