Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 13:45 - Ариун Библи 2004

45 Арьсны халдварт өвчтэй болсон өвчтөний хувьд, тэрээр толгойнхоо үсийг бүтээлгүй, уранхай ноорхой хувцастай байж, өөрийн эрүү нүүрийг таглан “Бузартсан, бузартсан” хэмээн хашхирч байх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

45 Арьсны халдварт өвчний шархтай нэгэн урж цуулсан хувцас өмсөж, толгойнхоо үсийг бүтээлгүй, эрүү нүүрээ таглан “Бузартсан, бузартсан” гэж хашхирч байх ёстой.

Gade chapit la Kopi




Леви 13:45
24 Referans Kwoze  

Үзмэрчид гутамшиг болж, мэргэчид ичих болно. Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул тэд үнэхээр бүгд амаа таглах болно.


Тэгээд Мосе нь Ааронд болон түүний хөвгүүд болох Елеазар, Итамар нарт —Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд бүх цуглааны эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын хамаатнууд болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНээр шатаагдсан хүмүүсийн хойноос уйлан гашуудаг.


Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү бүтээ. Хүмүүсийн талхыг бүү ид гэв.


“Зайлагтун! Бузартсан” гэж тэд өөрсдийнхөө тухай хашхирав. “Зайл, зайл, бүү хүр!” Тиймээс тэд зугтан, тэнүүчилнэ. Үндэстнүүдийн дунд “Тэд цаашид амьдрах ёсгүй” гэлцэв.


Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа.


Та нар Езекиелийн үйлдсэн адил үйлдэх болно. Та нар сахлаа бүтээхгүй, хүмүүсийн талхыг идэхгүй.


Ах дүү нар дотроо нь тосолгооны тос толгой дээр нь асгагдсан, тахилчийн хувцсыг өмсөхөөр ариусгагдсан тэргүүн тахилч нь өөрийн толгойг ил гаргах ёсгүй, хувцсаа урах ёсгүй,


Харин Симон Петр үүнийг хараад, Есүсийн хөлд унаад —Эзэн, би нүгэлт хүн тул надаас холдооч! гэлээ.


Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг. Бид бүгдээрээ навч мэт хатаж, бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ.


Тэгээд би —Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг.


Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн. Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ.


Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгсийг сонссон түүний бүх зарц нар айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй.


Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид болон бидний эцэг өвгөд залуугаасаа авахуулан өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг ч дагаагүй билээ.


Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.


Тиймээс би хэлснээсээ буцаж, шороо ба үнсэн дунд гэмшье гэв.


Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв.


Тамар толгой дээрээ үнс тавин, өмссөн урт ханцуйтай хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин, чангаар орилсоор явав.


Реубен буцаж, тэр нүх уруу очин харахад, Иосеф нүхэндээ байсангүй. Тэрээр хувцас хунараа тасар татан,


Явагтун, явагтун. Тэндээс гарагтун! Бузар юманд бүү хүрэгтүн! Түүний дундаас гарагтун! ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун!


тэр нь арьсны халдварт өвчтэй хүн мөн бөгөөд бузартсан болой. Түүний үрэвсэл нь толгой дээр нь байгаа учир тахилч түүнийг бузартсан хэмээн заавал тодорхойлох ёстой.


Дааман хаалганы үүдэн дээр уяман өвчтэй дөрвөн хүн байжээ. Тэд нэг нэгэндээ —Яагаад бид үхэх хүртлээ энд суух ёстой юм бэ?


Уяман өвчин, гоожилттой болон үхсэн хүнээс болж бузартсан аливаа хүнийг хуарангаас гадагш гарган явуулахыг Израилийн хөвгүүдэд тушаагтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite