Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 12:6 - Ариун Библи 2004

6 Хүү, эсвэл охины төлөө цэвэрших хоногуудыг дуусмагц тэр хурлын майхны үүдэнд шатаалт тахилд зориулан нэг хургыг, нүглийн төлөөх тахилд зориулан залуу тагтааг, эсвэл хүүрзгэнийг тахилчид авчрах юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Хүү эсвэл охинтой болсны дараах цэвэрших хоногуудыг дуусмагц тэрээр шатаалт тахилд нэг хурга, нүглийн тахилд өсвөр тагтаа эсвэл хүүрзгэнэ уулзалтын майхны үүдэнд тахилчид авчрах ёстой.

Gade chapit la Kopi




Леви 12:6
15 Referans Kwoze  

Мосегийн хууль ёсоор цэвэрших өдрүүд нь дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав.


Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн Тахилч байх нь зохистой байв.


Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.


Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад —Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!


Тэгээд найм дахь өдөр нь тэр өөрийнхөө төлөө хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авч, тэдгээрийг хурлын майхны үүд уруу тахилчид авчрах болой.


Тэгээд тэр найм дахь өдөр тахилчид, хурлын майхны үүдэнд хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авчрах ёстой.


Тэгээд найм дахь өдөр нь тэр өөрийнхөө төлөө хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авч, ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэн дээр очин тэдгээрийг тахилчид өгнө.


Мөн өөрийн боломжийн хирээр хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авах ёстой бөгөөд нэг нь нүглийн төлөөх тахил, нөгөө нь шатаалт тахил болох юм.


Израилийн хөвгүүдтэй ярин хэлэгтүн. “Эмэгтэй хүн жирэмслэн, хүү төрүүлэх аваас тэр нь өөрийн сарын тэмдгийн өдрүүдэд бузартсан болдгийн адил долоо хоногийн туршид бузартсан болно.


ЭЗЭН түүнд —Надад зориулж гунжин үнээ, хязаалан эм ямаа, шүдлэн эр хонь, хүүрэлзгэнэ, тагтааны ангаахай ав гэв.


Гэвч хэрэв тэрээр охин төрүүлэх аваас өөрийн сарын тэмдгийнхтэй адил хоёр долоо хоног бузартсан болно. Тэр жаран зургаан хоног цуснаас цэвэршинэ.


Тэгээд тахилч түүнийг ЭЗЭНий өмнө өргөн, уг эмэгтэйн төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэр эмэгтэй цус алдалтаасаа цэвэршигдэх болой. Энэ нь хүү, эсвэл охин төрүүлэх эмэгтэйд зориулсан хууль болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite