Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 11:35 - Ариун Библи 2004

35 Аливаа зүйлийн дээр тэдгээрийн хүүрийн ямар нэг хэсэг нь унавал тэр нь бузартсан болно. Ийм тохиолдолд пийшин эсвэл зуух нь хэмхлэгдэх ёстой. Тэдгээр нь бузартсан бөгөөд та нарт бузар хэвээр үлдэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

35 Эдгээрийн сэгний ямар нэг хэсэг аливаа юман дээр унавал тэр нь бузартсан болно. Тийм пийшин эсвэл зуухыг хэмхлэх ёстой. Тэр нь бузартсан бөгөөд та нарт бузар байна.

Gade chapit la Kopi




Леви 11:35
8 Referans Kwoze  

Гоождостой хүний хүрсэн шавар сав нь хагалагдах бөгөөд харин модон сав болгон нь усаар зайлагдах ёстой.


Мөн тэдгээрийн аль нэгэн нь аливаа шавар саванд унах аваас дотор нь байсан зүйл нь бузар болох агаад та нар уг савыг хагалах ёстой.


Мөн дотор нь түүнийг буцалгасан шавар савыг хагалах ёстой. Хэрэв энэ нь хүрэл саванд буцалгагдсан бол, савыг сайтар цэвэрлэн, усаар зайлах ёстой.


Тийм саванд байсан идэж болох аливаа шингэн хоол нь бузартсан болно. Тийм саван дахь ууж болох аливаа шингэн нь бузартсан болно.


Хэдийгээр тэдгээр амьтдын хүүрт хүрсэн нэгэн нь бузартдаг боловч булаг буюу ус хадгалах нөөцлүүр нь цэвэр хэвээр байх юм.


Тэрээр бэлчээр хайн уулсыг шинжиж, ногоон ургамал бүрийг эрдэг.


Тиймээс тэр тийм толботой болсон ноосон, эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл хувцсыг, эсвэл ийм аливаа савхин зүйлийг шатаана. Учир нь энэ бол хортой халдвар болой. Тэр нь галд шатаагдах ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite