Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 10:2 - Ариун Библи 2004

2 ЭЗЭНий оршихуйгаас гал гарч ирэн, тэднийг устгалаа. Тэд ЭЗЭНий өмнө нас барав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 ЭЗЭНээс гал гарч ирэн тэднийг залгиж, тэд ЭЗЭНий өмнө үхэцгээв.

Gade chapit la Kopi




Леви 10:2
25 Referans Kwoze  

Харин Надаб, Абиху нар ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөх үедээ үхсэн болой.


Бас ЭЗЭНээс гал гарч ирэн, утлагыг өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав.


Тэгэхэд ЭЗЭНий өмнөөс гал гарч ирэн, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхний хэсгүүдийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагц, хашхиралдан нүүрээрээ унав.


ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв.


Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ.


мөнөөх эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж амьсгалаа хураав. Залуус орж ирээд, түүний нас барсныг үзэв. Тэгээд түүнийг авч гараад нөхрийнх нь дэргэд оршуулжээ.


Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгалаа хураав. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.


Учир нь Тофет нь эртнээс бэлэн болжээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.


Гэвч Надаб, Абиху нар эцгээсээ өмнө нас барж үр хүүхэдгүй байв. Елеазар, Итамар нар тахилч нар болон үйлчлэв.


Эхний удаа та нар түүнийг үүрээгүйгээс болж бидний Бурхан ЭЗЭН бидэнд дүрсхийн уурласан юм. Яагаад гэвэл бид зааврын дагуу Түүнийг эрж хайгаагүй билээ гэж хэлэв.


Узза гараараа авдарт хүрснээс болж ЭЗЭНий хилэн түүний эсрэг шатаж, Тэр түүнийг цохижээ. Узза тэнд Бурханы өмнө үхэв.


Елиа тэдэнд —Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж, чамайг болон чиний тавьтыг шатааг гэж хэлэв. Тэгтэл Бурханы гал тэнгэрээс бууж, түүнийг болон тавьтыг нь шатаав.


Елиа өнөөх тавьтын даргад хандан —Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж, чамайг болон чиний тавьтыг шатааг гэв. Тэгтэл тэнгэрээс гал бууж, түүнийг болон түүний тавьтыг шатаав.


Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдрын доторхыг харсан тул ЭЗЭН тэдний заримыг цохиж алав. ЭЗЭН ардуудаас тавин мянга далан хүнийг цохиж алав. ЭЗЭН ардуудыг өршөөлгүй хядсанд ардууд гашуудав.


Гэвч Корагийн улмаас үхэгсдээс гадна гамшгаар үхэгсэд нь арван дөрвөн мянга долоон зуу байлаа.


ЭЗЭНий оршихуйд дөхөж очоод үхсэн, Аароны хоёр хүүгийн үхлийн дараа ЭЗЭН Мосетэй ярив.


Тиймээс тэд урагш гарч ирэн тэднийг дээлтэй нь Мосегийн хэлснээр хуарангийн гадна аваачив.


Дараа нь Тэр Мосед —Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө.


Тэгтэл ЭЗЭНий гал бууж ирэн, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог галдан шатааж, шуудуун дахь усыг ширгээж орхив.


Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж, —Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг болон зарц нарыг чинь шатаан устгасан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.


Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг. Түүний урд талд гал шатаж, Эргэн тойронд нь салхи шуурга шуурна.


уг нутгийн талаар маш муу мэдээг авчирсан тэдгээр хүмүүс ЭЗЭНий өмнө тахлаар үхэв.


Тэр явсаар зам дээр хаягдан хэвтэх хүүрийг нь болон хажууд нь илжиг арслан хоёр байхыг харав. Арслан тэр хүүрийг ч идээгүй байснаар үл барам илжгэнд ч хүрээгүй байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite