Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 10:19 - Ариун Библи 2004

19 Гэвч Аарон Мосед —Харагтун. Тэд яг энэ өдөр ЭЗЭНий өмнө нүглийн төлөөх тахилаа болон шатаалт тахилаа авчирсан юм. Иймэрхүү зүйл надад ч тохиолддог. Хэрэв би өнөөдөр нүглийн төлөөх тахилыг идсэн бол энэ нь ЭЗЭНий мэлмийд таатай байх байсан гэж үү? гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Гэвч Аарон, Мосед —Харагтун, тэд өнөөдөр ЭЗЭНий өмнө нүглийн тахил болон шатаалт тахилаа өргөсөн. Гэсэн ч надад ийм зүйл тохиолдлоо. Хэрэв би өнөөдөр нүглийн тахилыг идсэн бол ЭЗЭНий мэлмийд таалагдах байсан гэж үү? гэлээ.

Gade chapit la Kopi




Леви 10:19
17 Referans Kwoze  

Тэгээд тэр шатаалт тахилыг нядлав. Цусыг нь Аароны хөвгүүд түүнд өгөхөд, тэр түүнийг тахилын ширээ уруу тойруулан цацав.


Тиймээс Аарон тахилын ширээнд ойртон ирж, өөрийнх нь төлөө байсан, нүглийн төлөөх тахилын тугалыг нядлав.


Та нарын хийдэг хоёр дахь зүйл бол энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүтээдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас тааламжтайгаар хүлээн авахгүй.


Та нар бас «Хараач, энэ нь ямар ядаргаатай вэ» гэж хэлээд, үүнийг зэвүүцэнгүй сэжиглэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар хулгайлагдсан, доголон эсвэл өвчтэй амьтныг авч ирдэг. Ингэж та нар өргөл авчирдаг. Түүнийг чинь Би та нарын гараас авах ёстой гэж үү?” гэж ЭЗЭН айлдаж байна.


“Миний тахилын ширээн дээр ашиггүй галыг асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тэд ЭЗЭНд зориулж ундаан өргөлийг цутгахгүй ба тэдний тахилууд нь Түүнд таалагдахгүй. Тэдний талх нь гашуудагсдын талх мэт байх бөгөөд түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно. Учир нь тэдний талх нь зөвхөн өөрсдийнх нь төлөө байх бөгөөд ЭЗЭНий гэрт орохгүй.


Тэднийг мацаг барихад Би тэдний орилохыг сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн болон тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.


Над уруу Шебагаас гүгэл, алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Чиний шатаалт тахилууд зохисгүй бөгөөд чиний өргөлүүд Надад тааламжтай биш байна.


Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна. Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ.


Эхний асар байж байхад ариун газар уруу орох зам нээгдээгүй хэвээр байгааг Ариун Сүнс харуулж байна.


Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Учир нь Тэр Өөрийгөө нэг удаа бүгдийн төлөө тахил болгон өргөхдөө үүнийг хийжээ.


Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!


ЭЗЭН айлдаж байна. “Та нарын олон тахил Надад юу юм бэ? Би хуцын шатаалт тахилд, бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа. Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй.


Би энэхүү ариун хувиас гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон, Таны надад тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн.


Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, гараараа хийсэн бүхнийг чинь чиний Бурхан ЭЗЭН ивээсэн учраас гэр хотлоороо наргиж цэнгэцгээ.


Үүнийг сонсоод, Мосед энэ нь таалагдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite