Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 10:16 - Ариун Библи 2004

16 Харин Мосе нүглийн төлөөх тахилын ямааг сайтар эрэн хайв. Харагтун, тэр нь шатаагдсан байлаа. Тиймээс тэр Аароны амьд үлдсэн хөвгүүд болох Елеазар, Итамар нарт уурлан —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Харин Мосе нүглийн тахилын ямааг эрж хайтал, харагтун, тэр нь шатаагдсан байлаа. Тиймээс Аароны үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нарт тэр уурлан —

Gade chapit la Kopi




Леви 10:16
12 Referans Kwoze  

Тэгээд Израилийн хөвгүүдэд ийн хэлтүгэй. “Нүглийн төлөөх тахилд нэг ухныг, шатаалт тахилд согоггүй, нэг настай тугал хурга хоёрыг,


Тэгээд тэр ард олны тахилыг авчран, ард олны төлөө байсан, нүглийн төлөөх тахилын ямааг авч, нядлан эхнийхтэй адил түүнийг нүглийн төлөө өргөв.


Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг.


Есүс үүнийг хараад, уурлаж шавь нартаа —Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм.


Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, тэдний зүрх сэтгэл хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Мөнөөх хүн гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.


Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч алив хүн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор хангалттай буруутгагдах болно.


(Мосе гэгч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа.)


Гэвч ариун газарт эвлэрүүллийг хийхээр аливаа цусыг нь хурлын майханд аваачсан нүглийн төлөөх тахилыг идэх ёсгүй. Энэ нь галд шатаагдах ёстой.


Түүнийг нүглийн төлөө өргөсөн тахилч түүнийг иднэ. Энэ нь ариун газарт, хурлын майхны хашаан дотор идэгдэх ёстой.


Энэ нь хөрөнгөтэй хийгдэх ёсгүй. Үүнийг Би галаар өргөх өргөлүүдээсээ тэдний хувь болгон өгсөн. Энэ нь нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилын адил хамгийн ариун болой.


Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite